Пулитцерын шагналын зохион байгуулах хорооны тэргүүнээр Дана Канеди томилогджээ

Хуучирсан мэдээ: 2017.07.14-нд нийтлэгдсэн

Пулитцерын шагналын зохион байгуулах хорооны тэргүүнээр Дана Канеди томилогджээ

Дэлхийн хэмжээний залуу од Лэди Гага твиттерээр шинэ цомгийнхоо нэрийг зарлажээ.

ЗУРАГ-DANA CANEDY

The New York Times сонины ахлах редактор асан Дана Канеди дэлхийн сэтгүүлзүйн дээд шагналын нэг Пулитцерын шагналын зохион байгуулах хорооны тэргүүнээр томилогджээ. Тэрбээр энэ сарын 17-ны өдөр албан тушаалаа албан ёсоор хүлээн авах юм байна.

Дана Канеди нь 2001 онд АНУ дахь арьс, өнгөөр ялгаварлан гадуурхах асуудлын талаар цуврал нийтлэлээрээ Пулитцерын шагналыг хүртэж байсан.

Тэрбээр шагналд  нэр дэвших сэтгүүлзүйн бүтээлийг сонгох, жил бүрийн шагнал гардуулах ёслолын ажлыг зохион байгуулах болон Пулитцерын шагналыг 100 жилийн архивыг цахим хэлбэрт шилжүүлэх үүрэгтэй ажээ.

‘Хэвлэл  мэдээллийн салбарт шинэ эрин үе ирж байна. Мөн худал мэдээллийг зэвсэг шиг ашиглаж байгаа өнөө цагт Дана Канедигийн туршлага, эрч хүч, зан авир тохирно’ гэж  Пулитцерын шагналын зөвлөлийн төлөөлөгч, The Washington Post сонины сэтгүүлч Жин Робинсон хэлжээ.

Бэлтгэсэн: Ц.Уран
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж