Японы мэргэжлийн сүмогийн долоодугаар сарын тэмцээн өнгөрөгч ням гаригт/2017.07.10/ Нагоя хотноо эхэлсэн билээ. Энэ оны дөрөв дэх башёд дөрвөн ёкозүна /аварга/, гурван арслан /озэки /цолтнууд барилдаж байгаа юм. Гэхдээ одоогоор ёкозүна Какүрюү М.Ананд башёг орхилоо.
Башёг тав дахь өдрийн барилдааны дараа их аварга Хакүхо М.Даважаргал, магэшира Аояама нар нэг ч унаагүйгээр тэргүүлж байна. Тэдний араас дөрвөн даваа, нэг унаатай озэки Такаясү, комүсүби Ёошиказэ болон магэшира цолтой таван бөх удаалж буй. Том цолтнуудаас ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж, озэки Гоэйдо нар 3 даваа, 2 унаатай болсон бол ёкозүна Кисэносато 2 даваа, 3 унаатай болж, тэргүүлэгчдийн гуравдугаар эгнээ рүү шилжлээ.
Мөн озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ таван барилдаан хийхэд нэг л даваа авсан байна.