Хүний амийг хөнөөх эсвэл дайн тулаанд орсныхоо төлөө Исламын улс бүлэглэлийн дайчид сардаа дөнгөж 250 гаруй ам.долларын хөлс авах болжээ.
Sputnik Arabic сайтаар мэдээлсний дагуу, далайгаас далай хүртэл халифын улсыг байгуулахын төлөө тулалдаж байгаа исламын дайчид сардаа 300 доллараас бага цалин авдаг болсон гэнэ. Эхнэргүй дайчид нь бусдаасаа хамгийн бага 72 долларын цалинтай бөгөөд харин ИУ-ын гэр бүл 184 доллар авдаг ажээ.
Олон хүүхэдтэй жихадчууд хамгаас их сарын 256 долларын цалинтай гэнэ. Нефтийн хулгайн наймаа нь тасарснаас хойш тэдний цалин буурсан байна. Мөн гадна дотноос мөнгө орж ирэх нь багасчээ. Бас нэг шалтгаан нь террористуудын хээрийн дарга нар сая доллартайгаар зугтах нь нэмэгдсэн хэрэг болов.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР