Forbes сэтгүүл дэлхийн хамгийн үнэтэй спортын клубуудын чансааг гарган сайтдаа нийтэлжээ.
Чансааг Америкийн Үндэсний хөлбөмбөгийн лигийн «Даллас Ковбойс» клуб толгойлсон ба түүний үнэлгээ нь 4,2 тэрбум доллар болжээ. Хоёрдугаар байранд бейсболын лигийн (MLB) «Нью-Йорк Янкиc» клуб 3,7 тэрбумаар үнэлэгдэн оров. Гуравт Английн хөлбөмбөгийн «Манчестер Юнайтед» клуб (3,69 тэрбум доллар) бичигдлээ.
Мадридын «Реал» энэ удаа хоёроос тав руу ухарчээ. Үнэлгээ нь 3,58 тэрбум доллар болов. Чансааны топ-50-д Европын хөлбөмбөгийн долоон клуб, Үндэсний сагсан бөмбөгийн холбооны 7 баг, MLB лигийн 8 клуб, Америкийн үндэсний хөлбөмбөгийн холбооны 29 клуб багтжээ. Чансаанд 50 клубын оронд 52 клуб орсны «Нью-Орлеан Сейнтс» ба «Лос-Анджелес Эйнжелс» хоёр тус бүр адилхан 1,75 тэрбум доллараар үнэлэгдэн 50-р байрыг хуваалцжээ.
Ш.МЯГМАР