Уяачдын наадам Хүй долоо худагт үргэлжилж байна. Энэ өдөр эрлийз хурдан морьдын дээд, дунд, бага нас уралдахаар товлогдсон байгаагаас дээд ангиллын хурдан хүлгүүд уралдаж бариандаа оржээ.
Дээд ангилалд 81 хүлэг бүртгүүлснээс 73 нь гарааны зурхайгаас эргэж Дорнод аймгийн Баяндун сумын уугуул уяач Ц.Чинбатын Гарьд хээр түрүүлжээ.
Аман хүзүүнд Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул, МУ-ын Тод манлай уяач Н.Даш-Өлзийн Аргамаг цавьдар
Гуравт Төв аймгийн аргалант сумын уугуул уяач Д.Амгаланбаатарын халтар тус тус хурдалжээ.
Одоогоор дунд буюу шүдлэн, хязаалан насны морьд уралдаж байна.