Нийт 810 гаруй морь хасагджээ

Хуучирсан мэдээ: 2017.07.13-нд нийтлэгдсэн

Нийт 810 гаруй морь хасагджээ

Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо орно. Төвийн нутгийн хойд хэсгээр үүлшиж, түр зуурын бороо орно.

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хурдан морьдын уралдаанд зөвхөн монгол адуу уралдуулах шийдвэр гарч тусгай комисс гарч ажилласан. Тухайлбал шүдлэн насны уралдаанд 254 хүлэг бүртгүүлснээс 59 үрээ уралдсан бол,

Азарга насанд 172 бүртгүүлснээс 98 нь мордсон

Их насанд 303 бүртгүүлснээс 252 нь мордсон

Хязаалан насны уралдаанд 304 бүртгүүлснээс 153 нь мордсон

Соёолон насанд 256 бүртгүүлснээс 128 нь мордсон

Дааганы уралдаанд 282 бүртгүүлснээс 71 нь тус тус мордож үлдсэн нь шүд болон үүлдэрлэг байдлаар эрлийз гэсэн үндэслэлээр хасагджээ. Өөрөөр хэлбэл албан бус тооцоогоор нийт бүртгүүлсэн морьдын 810 нь хасагдсан байна.

Төдий хэмжээний адуу хасагдсанд уяачид сэтгэл дундуур байсан бөгөөд зарим нэг нь монгол адууг маань хасчихсан хэмээн наадмын комисст өргөдөл өгөхөөр ирж байлаа.

Дараа жилийн наадмаар энэ журмаа баримтлах эсэх талаар Хурдан морины салбар хорооны нарийн бичгийн дарга Ч.Галбадрах ийн ярьж байна ‘Бид Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороонд санал тавина. Сэрвээний өндрөөр нь хэмжиж уралдуулбал яах вэ гэсэн санал хүргүүлнэ. Мөн уяачдынхаа саналыг сонсоно. Монголынхоо 21 аймгийн хурдан морины салбар хороодтой холбогдож саналыг авна. Хурдан морины салбар хороо маань өөрсдөө бие даан шинэ журам гаргах эрх зүйн үндэслэл байхгүй. Монголын морин спорт, уяачдын холбоо болон баяр наадмыг зохион байгуулах хороо шийдэж журмаа гаргана’ гэлээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж