Малайзын Ерөнхий сайд Нажиба Разака Персийн булангийн орнуудад үүсээд буй хямралыг шийдвэрлэхэд зуучлагчаар оролцоход бэлэн гэдгээ мэдэгдлээ. Үүнтэй холбоотойгоор тэд Бахрейн, Арабын Нэгдсэн Эмират улс болон Саудын Арабын улс руу тусгай элч илгээхээр болжээ.
Тэрбээр “Ирэх долоо хоногуудад Батлан хамгаалахын сайд Хишамуддин Хусейн үүсээд буй нөхцөл байдлын үнэн шалтгааныг олохыг тул гурван улсад айлчилна. Бид энэ хямралыг шийдвэрлэхэд туслах боломжтой. Үүнийг ойлгох хэрэгтэй” гэв.
Малайзын Ерөнхий сайд Нажиба Разака хурцадмал байдлыг намжаахын тулд Кувейтийн эмирийн хийж буй үйлдлийг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Мөн энэ асуудалд Куала-Лумпур төвийг сахисан байр суурьтай байгаа бөгөөд бусад улс орнуудыг тэдний дотоод хэрэгт оролцохгүй байхыг уриалсан байна.
Зургаадугаар сарын тавны өдөр Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират улс, Бахрейн, Египет зэрэг дөрвөн улс Катартай дипломат харилцаагаа тасалж буйгаа мэдэгдсэн. Тэд Катарыг терроризмыг санхүүжүүлдэг хэмээн буруутгасан билээ. Улмаар дээрх орнууд Катарт эдийн засгийн хориг тавьж, тээврийн замыг хаасан ажээ. Харин Катарын Засгийн газар тэдний гаргаж буй үйлдлийг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн юм. Хожим нь, дээрх дөрвөн орон хямралаас гарах 13 шаардлагыг Кувейтээр зуучлуулан Катарт хүргүүлсэн ажээ. Энэ сарын тавны өдөр Катар шаардлагыг хариуг тэдгээр дөрвөн улсад илгээсэн. Гэхдээ хариу захидалд Катар ямар байр суурь илэрхийлсэн нь албан ёсоор тодорхой болоогүй байна.