АНУ 1.6 тэрбум ам.доллараар хана барина

Хуучирсан мэдээ: 2017.07.13-нд нийтлэгдсэн

АНУ 1.6 тэрбум ам.доллараар хана барина

АНУ 1.6 тэрбум ам.доллараар хана барина

АНУ-ын конгрессын гишүүд Мексиктэй залгах хил орчмын нутаг дэвсгэрт 1.6 тэрбум ам.доллараар хана барих төсвийг баталжээ. Энэ бол америкчуудын аюулгүй байдлыг хангах, эх орноо хамгаалахын тулд хийж буй ажил гэж АНУ-ын дотоодын аюулгүй байдлын яамны төсвийн хуваарилалтын дэд хорооны дарга Жон Картер мэдэгдсэн байна.

Энэхүү үйл явдлыг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп “Том Ялалт” хэмээн нэрлэв. Тэрбээр твиттер хуудаснаа “Ханын бүтээн байгуулалтыг эхлүүлнэ гэдэг бол маш том ялалт. Энэ бол хилийн аюулгүй байдлын хангах асуудал. Одоо бүх танхим, сенатын гишүүд яаралтай ажилдаа орох хэрэгтэй” гэж жиргэжээ.

Энэ бол түүний сонгуулийн амлалтын нэг хэсэг. Гэхдээ тэрбээр хана барих зардлыг Мексик улсаар гаргуулна гэж амласан удаатай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж