Улсын наадамд 12 бөх цолоо ахиулж наадлаа

Хуучирсан мэдээ: 2017.07.12-нд нийтлэгдсэн

Наадам – 2017

Улсын наадамд 12 бөх цолоо ахиулж наадлаа

УИХ-ын гишүүн, ИЗНН-ын дарга С.Оюунтай улс төрийн нөхцөл байдлын талаар товч ярилцлаа.

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадам өргөн дэлгэр болж, өндөрлөлөө.

Улсын баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 12 бөх шинээр цол хүртжээ.

 

  • Улсын начин – 6
  • Улсын харцага – 2
  • Улсын заан – 2
  • Улсын гарьд – 1
  • Улсын арслан – 1

 

ШИНЭЭР ЦОЛ ХҮРТСЭН БӨХЧҮҮД

УЛСЫН НАЧИН

1. Балганы ХИШИГБААТАР

Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат, аймгийн хурц арслан

2. Жаргалсайханы ДАГВА-ОЧИР

Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, аймгийн заан

3. Бат-Өлзийн Бат-Эрдэнэ

Булган аймгийн Гурванбулаг сум, аймгийн арслан

4. Дармаагийн ТАМИР

Булган аймгийн Бүрэгхангай сумын уугуул, аймгийн арслан

5. Бередмуратын Серик

Баян-Өлгийн аймгийн Улаанхус сумын харьяат, аймгийн арслан

6. Галсан-Очирын Ганжад

Төв аймгийн Сүмбэр сумын харьяат, аймгийн арслан

УЛСЫН ХАРЦАГА

1. Мягмарын БАДАРЧ

Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, аймгийн арслан

2. Оргихийн ХАНГАЙ

Ховд аймгийн Буянт сумын харьяат, аймгийн арслан

УЛСЫН ЗААН

1. Найдангийн ТҮВШИНБАЯР

Булган аймгийн Сайхан сумын харьяат, улсын харцага

2. Нэгдэлийн ЖАРГАЛБАЯР

Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, улсын харцага

УЛСЫН ГАРЬД

1. Өлзийтогтохын БАТ-ОРШИХ

Увс аймгийн Улаангом сумын харьяат, улсын харцага

УЛСЫН  АРСЛАН

1. Цэдэвийн СОДНОМДОРЖ

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, улсын харцага

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж