Айрагдсан морьдын нэгдсэн жагсаалт

Хуучирсан мэдээ: 2017.07.12-нд нийтлэгдсэн

Наадам – 2017

Айрагдсан морьдын нэгдсэн жагсаалт

Европын эдийн засгийн хямралаас үл шалтгаалан Индонезийн хөрөнгө оруулалт нэмэгдэж, эдийн засаг нь өссөн тухай тус улсын албаны хүмүүс мэдэгджээ.

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ойн их баяр наадамд айргийн тавд хурдалсан хурдын хүлгүүдийн жагсаалтыг хүргэе.


Даага

 

1. Говьсүмбэр аймгийн Баянгал сумын уяач Б.Нямсүрэнгийн дангар зээрд

2. Өвөрхангай аймгийн Хархорин сумын уяач З.Батбаярын хул алаг

3. Төв аймгийн Архус сумын уяач Б.Баярбаатарын хул даага

4. Өмнөговь аймгийн Цогцтэций сумын уяач Т.Батмөнхийн халтар даага

5. Төв аймгийн Сэргэлэн сумын уяач И.Өлзийхутаг сартай зээрд даага

 

Шүдлэн

 

1. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, уяач Түмэнжаргалын Батхааны шарга

2. Улаанбаатар хот, СХД-ийн харьяат, аймгийн Алдарт уяач Б.Баярдоржийн хээр

3. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, уяач Д.Сумъяасүрэнгийн цагаан

4. Төв аймгийн Заамар сумын харьяат, уяач Д.Энхболдын хонгор

5. Төв аймгийн Бүрэн сумын харьяат, уяач Д.Ариунбаярын хонгор халзан

 

Соёолон

 

1. Архангай, Батцэнгэл сумын харьяат Г.Батбаатарын саарал үрээ

2. Говь-Алтай, Баян-Уул сумын харьяат, Тод манлай уяач Д.Ганбаатарын зээрд

3. Говь-Алтай, Дарви сумын харьяат С.Бямбасайханы халиун

4. Дорнод, Цагаан-Овоо сумын харьяат, аймгийн алдарт уяа Г.Ганчулууны хээр

5. Өмнөговь, Даланзадгад сумын харьяат Б.Бадраагийн хул

 

Азарга

 

1. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат Т.Болдбаатарын халиун азарга

2. Төв аймгийн Сэргэлэн сумын харъяат О.Батболдын хээр азарга

3. Говь-Алтай аймгийн Дарви сумын уугуул С.Мөнхнасангийн бор

4. Төв аймгийн Баянцагаан сумын уяач Д.Баянбатын Наран хонгор

5. Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул Ж.Энхболдын хул азарга

Хязаалан

1. Дундговь аймгийн Дэрэн сумын харьяат аймгийн алдарт уяач Л.Эрдэнэбаатарын хээр

2. Дундговь аймгийн Хулд сумын харьяат Ж.Эрдэнэтөгсийн хүрэн

3. Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын харьяат Б.Отгоннасангийн хүрэн

4. Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяа, Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн шарга

5. Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын харьяат Ц.Жадамбын ухаа

 

Их нас

 

1. Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул, Алдарт уяач Ч.Бямбасүрэнгийн хар

2. Төв аймгийн Эрдэнэсант сумын уяач Н.Мөнхзоригийн хул

3. Улаанбаатар, Партизаны уугуул Д.Лхагвасүрэнгийн буурал

4. Дархан-Уул, Хонгор сумын уугуул Л.Тамирхүүгийн зээрд

5. Төв аймгийн Баянцагаан сумын уугуул А.Ууганбаярын зээрд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж