Ц.Содномдорж наадамчин олны хүслийг биелүүллээ

Хуучирсан мэдээ: 2017.07.12-нд нийтлэгдсэн

Наадам – 2017

Ц.Содномдорж наадамчин олны хүслийг биелүүллээ

Ховд аймгийн хэмжээнд 592 мянган га-д царцаа тархснаас малын бэлчээр сүйдээд байгаа гэнэ.

Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаан өндөрлөлөө.

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, улсын харцага Цэдэвийн Содномдорж түрүүлж, УЛСЫН АРСЛАН цол, Увс аймгийн Улаангом сумын харьяат, улсын харцага Өлзийтогтохын Бат-Орших үзүүрлэн, УЛСЫН ГАРЬД цол хүртэх болзол хангалаа.

ШШГЕГ-ын харьяа ‘Сүлд’ спорт хороо, ‘Хөвсгөлийн хүчтэн’ дэвжээний бөх Ц.Содномдорж өмнө нь улсын баяр наадамд гурван удаа зургаа давж байсан юм. Бөх сонирхогч, олон түмэн түүнийг жил жилийн баяр наадамд өндөр цолд хүрнэ хэмээн итгэл хүлээлгэж, дэмждэг нь талаар болсонгүй.

Цэдэвийн СОДНОМДОРЖ

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд 1986 онд төрсөн. 31 настай. 2006 онд Хөвсгөл аймгийнхаа наадамд түрүүлж, аймгийн арслан цол, 2007 онд мөн Хөвсгөлийн наадамд түрүүлж, хурц арслан цол хүртсэн. 2009 онд одоогийн улсын харцага Т.Өсөх-Ирээдүйгээр тав давж, улсын начин цолны эзэн болсон. 2011 оны Баяр наадмын зургаа давж, улсын харцага цол хүртсэн ба 2015, 2016 оны наадамд дараалан зургаа давж, цолоо баталж байсан юм.

Тэрбээр хоймор нутаг Хөвсгөлөөс улсын наадамд түрүүлсэн долоо дахь бөх, нутгаас төрсөн тав дахь арслан цолтон болж байна. Хамгийн сүүлд улсын арслан Х.Мөнхбаатар 2007 онд Үндэсний баяр наадамдаа түрүүлж байжээ.

Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадмын
хүчит бөхийн барилдааны дүйз

 

Тавын даваа

  1. Дар.ав Г.Өсөхбаяр а.з Ж.Дагва-Очир
  2. У.ав Г.Эрхэмбаяр – у.ар Д.Азжаргал
  3. У.ав Ч.Санжаадамба – а.а Г.Ганжад
  4. У.ав С.Мөнхбат – у.з Д.Баасандорж
  5. У.ар П.Бүрэнтөгс – а.а Д.Тамир
  6. У.ар Э.Оюунболд – а.а Хангай
  7. У.ар Р.Пүрэвдагва – у.х А.Цацавшир
  8. У.г Н.Ганбаатар – а.х.а Б.Хишигбаатар
  9. У.г Б.Гончигдамбау.н Ч.Батчулуун
  10. У.г Ж.Бат-Эрдэнэа.а Бадарч
  11. У.х Ц.Содномдорж – у.н Л.Цэрэнтогтох
  12. У.Х Ө.Бат-Орших – у.н Л.Лха-Очир
  13. У.х Н.Түвшинбаяр – у.н Э.Энхбат
  14. У.х Т.Баасанхүү – а.а Б.Серик
  15. У.х Ө.Даваабаатар – а.а Б.Бат-Эрдэнэ
  16. У.х Н.Жаргалбаяр – Х.Гантулга

Зургаагийн даваа

  1. У.ав Г.Эрхэмбаяр а.з Ж.Дагва-Очир
  2. У.ав С.Мөнхбата.а Б.Бат-Эрдэнэ
  3. У.х Ц.Содномдорж – а.а Г.Ганжад
  4. У.х Ө.Бат-Орших – а.х.а Б.Хишигбаатар
  5. У.х А.Цацавшир – у.х Н.Түвшинбаяр
  6. У.х Н.Жаргалбаяр а.а Д.Тамир
  7. У.н Ч.Батчулуун – а.а М.Бадарч
  8. А.а Б.Серик – а.а О.Хангай

ДОЛООГИЙН ДАВАА

  1. У.ав Г.Эрхэмбаяр – у.х Н.Жаргалбаяр
  2. У.ав С.Мөнхбат – у.х Ө.Бат-Орших
  3. У.х Ц.Содномдоржа.а М.Бадарч
  4. У.х Н.Түвшинбаяр – а.а О.Хангай

Наймын даваа

  1. У.х Ц.Содномдорж – у.х Н.Жаргалбаяр
  2. У.х Ө.Бат-Орших – у.х Н.Түвшинбаяр

ЕСИЙН ДАВАА

  1. У.х Ц.Содномдорж – у.х Ө.Бат-Орших
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж