Ардын хувьсгалын 96 жилийн ойн их баяр наадмын хүчит бөхийн барилдааны наймын даваа эхэллээ.
Наймын даваанд шинээр улсын заан цолны болзол хангасан, улсын харцага Ц.Содномдорж шинээр улсын заан цолны болзол хангасан Н.Жаргалбаярыг амлаж, шинээр улсын заан цолны болзол хангасан харцага Ө.Бат-Орших, Н.Түвшинбаяр нар туналаа.
Ингээд наймын давааны эхэнд Увс аймгийн харьяат, улсын харцага Ө.Бат-Орших олимпийн аварга Н.Түвшинбаярыг давж, МОНГОЛ УЛСЫН ГАРЬД цолны болзол хангалаа.