Б.Серик залуу начинаар тодорч, хурдан удмын дааганы эзэн боллоо

Хуучирсан мэдээ: 2017.07.12-нд нийтлэгдсэн

Наадам – 2017

Б.Серик залуу начинаар тодорч, хурдан удмын дааганы эзэн боллоо

Шагналыг Эрүүл мэндийн сайдын 2012 оны төсвийн багц дахь спортын төвлөрсөн арга хэмжээний зардлаас гаргахыг Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатарт зөвшөөрлөө.

Улсын начин, харцага цол хүртсэн бөхчүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цол, тэмдэг олгож, баяр хүргэлээ.

Жил бүрийн наадмаар олгодог хамгийн залуу улсын начин цолтны шагналыг Баян-Өлгийн аймгийн Улаанхус сумын харьяат Бередмуратын Серик хүртэв. Монголын залуучуудын холбооноос олгодог уг шагналыг хамгийн анх аварга Д.Сумъяабазар хүртэж байжээ.

Хамгийн залуу начин хурдан удмын даага бэлэглэдэг билээ.

Улсын наадамд тав, зургаа давсан дараах бөхчүүд улсын ХАРЦАГА, НАЧИН цолны болзол хангаад байна.

УЛСЫН ХАРЦАГА

 

1. Мягмарын БАДАРЧ

Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, аймгийн арслан

2. Оргихийн ХАНГАЙ

Ховд аймгийн Буянт сумын харьяат, аймгийн арслан

УЛСЫН НАЧИН

1. Балганы ХИШИГБААТАР

Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат, аймгийн хурц арслан

2. Жаргалсайханы ДАГВА-ОЧИР

Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, аймгийн заан

3. Бат-Өлзийн Бат-Эрдэнэ

Булган аймгийн Гурванбулаг сум, аймгийн арслан

4. Дармаагийн ТАМИР

Булган аймгийн Бүрэгхангай сумын уугуул, аймгийн арслан

5. Бередмуратын Серик

Баян-Өлгийн аймгийн Улаанхус сумын харьяат, аймгийн арслан

6. Галсан-Очирын Ганжад

  • Төв аймгийн Сүмбэр сумын харьяат, аймгийн арслан
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж