Үндэсний их баяр наадмын долоо даваа үргэлжилж байна.
Давааны эхэнэд Увс аймгийн харьяат, улсын харцага Ө.Бат-Орших улсын аварга С.Мөнхбатаар долоо давж, Монгол Улсын заан цолны болзол хангалаа.
Мөн энэ даваанд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, ‘Увс нуур’ дэвжээний бөх, улсын харцага Н.Жаргалбаяр улсын аварга Г.Эрхэмбаярыг давж, улсын заан цолны болзол хангаад байна.
Н.Жаргалбаяр нь улсын начин Д.Нэгдэлийн хүү юм.