Б.Баярчимэг 34 оноогоор түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2017.07.12-нд нийтлэгдсэн

Наадам – 2017

Б.Баярчимэг 34 оноогоор түрүүллээ

УИХ дахь МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг өнөөдөр хуралдлаа.

Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улсын 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойн их баяр наадмын Үндэсний сур харвааны эмэгтэй харваа өндөрлөлөө.

Энэ жилийн баяр наадамд спортын мастер Батбаярын Баярчимэг 40 сумнаас 34 онож, улсын мэргэн цолны болзол хангалаа. Тэрбээр Дорнод аймгийн Дашбалбар сумын уугуул, “Алдар” спорт хорооны тамирчин, Зэвсэгт хүчний 284 дүгээр анги, “Жем интернэйшнэл” компанийн харваач юм. Удаах байруудад спортын мастер Б.Аззаяа 33 оноогоор, улсын мэргэн Б.Пунсалдулам 31 оноогоор орж гарамгай, гоц харваач цолны болзол хангалаа.

Энэ жилийн баяр наадмын хоёроос тавдугаар байрын орсон харваачдын оноо тэнцсэн учраас товх харвасан юм.

Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадмын эмэгтэй шилдэг харваачдийг танилцуулж байна.

  1. Дорнод аймгийн Дашбалбар сумын уугуул, “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 284 дүгээр ангийн харваач, ЖЕМ Интернэйшнл компанийн харваач, спортын мастер, аймгийн мэргэн Батбаярын БАЯРЧИМЭГ – 34 оноогоор түрүүлж, улсын мэргэний болзол хангалаа.
  2. Сүхбаатар аймгийн Асгат сумын уугуул, “Петровис” багийн харваач спортын мастер Баяндүүрэнгийн АЗЗАЯА 33 оноогоор гарамгай мэргэний болзол хангалаа
  3. Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын уугуул, 52 сургуулийн багш, “Мондэ” компанийн харваач, улсын мэргэн Бадам-Очирын ПУНСАЛДУЛАМ 31 оноогоор гуравдугаар байрт орж, улсын мэргэний чимэг нэмлээ.
  4. Говь-Алтай аймгийн Цогт сумын уугуул, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэсийн ажилтан, “Алтандуулга” багийн харваач спортын мастер, аймгийн мэргэн Цагаанзааны БУЛГАН 33 оноогоор
  5. Ховд аймгийн Буянт сумын уугуул, Архангай аймгийн Чулуут сумын харьяат, ОБЕГ “Аврагч” спорт хороо, Волтам компани эрч клубын харваач Янжингийн ЦЭЦЭГБАЯР 33 оноогоор айргийн тавд орлоо.

Б.Аззаяа /Дэд байр/

СПОРТЫН МАСТЕР Б.АЗЗАЯА

 

Б.Баярчимэг \Тэргүүн байр\

БАТБАЯРЫН БАЯРЧИМЭГ

Энэ жилийн эмэгтэй харваачдаас спортын мастер, дэд мастерын болзол хангасан олон харваачид тодорсон. Мөн Буриад сурын харваанд түрүүлсэн спортын мастер Б.Баярчимэг 40 сумнаас 34 оноогоор түрүүлж, улсын мэргэн цол хүртсэн наадам боллоо. Мөн удаах байрт спортын мастер Б.Аззаяа дэд байрт шалгарч залуу харваачдын ур чадвар өндөр болсныг харуулсан наадам боллоо. Мөн эмэгтэй харваачдаа гуравдугаар байрт орсон Б.Пунсалдуламын төрсөн ах Сосорням тавдугаар байрт орж, ах дүүс айрагдсан наадам байлаа.

Сурын зурхайд оноо мэргэн, хараа хурц, уухай цээл сайхан наадлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж