Б.Ёндон ДАЯН МЭРГЭН цолны болзол хангалаа

Хуучирсан мэдээ: 2017.07.12-нд нийтлэгдсэн

Наадам – 2017

Б.Ёндон ДАЯН МЭРГЭН цолны болзол хангалаа

Японы Хирошима хотод хүн төрөлхтний түүхэнд атомын бөмбөгөнд өртсөн анхны хот болон үлдсэн билээ.

Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улсын 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойн их баяр наадмын Үндэсний сурын харвааны эрэгтэй, эмэгтэй шигшээ харваа энэ цагт Сурын талбайд боллоо.

Эрэгтэйчүүд 40 сум харваснаас 37 оноогоор улсын мэргэн Баасанхүүгийн Ёндон түрүүлж, улсын даян мэргэн цолны болзол хангалаа.

Харин эмэгтэйчүүдийн харваанд спортын мастер Батбаярын Баярчимэг 40 сумнаас 34 онож, улсын мэргэн цолны болзол хангаад байна.


Эрэгтэй харвааны удаах байруудад спортын мастер Б.Бумцэнд 36 оноогоор, улсын гарамгай мэргэн, спортын мастер А.Энхтөр 33 оноогоор тус тус орж, гарамгай, гоц харваач цолны болзол хангалаа. Мөн спортын мастер Б.Хатансайхан, улсын мэргэн Б.Сосорням нар айргийн тавд багтлаа.

Энэ жилээс эхлэн улсын их баяр наадмын дэд болон гуравдугаар байрт орсон харваачдад гарамгай болон гоц харваач цолыг шинээр олгохоор болсон билээ.

Эрэгтэй шилдэг наймд үлдсэн харваачид дараах оноог авснаар Үндэсний их баяр наадмын сурын харвааны шилдэг болохын төлөө өрсөлдөх эрхтэй болсон юм. Ингээд дараах найман харваач шигшээд харвахад Улсын мэргэн Б.Ёндон хамгийн өндөр оноог авч түрүүлэв.

ШИГШЭЭ 8-д шалгарсан эрэгтэй харваачдын үзүүлэлт
 

  1. Спортын мастер Б.Бумцэнд – 34 оноо \Баян-Өлгий аймаг, Алтанцөгц сумын харьяат, “Мондэ” багийн харваач\
  2. Гавьяат тамирчин, улсын дархан мэргэн Ц.Хүдэрчулуун -33 \Дорнод аймаг, Баян-Уул сумын уугуул, Баянзүрх дүүрэг, “Бурхан халдун” групп\
  3. Улсын мэргэн Б.Ёндон – 33 оноо \Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул, ХХЕГ 208р анги, “Хилчин” спорт хороо, Есүйнхэн мэргэн клуб\
  4. Спортын мастер, аймгийн мэргэн А.Энхтөр – 33 \Архангай аймаг, Эрдэнэбулган сумын уугуул, Орхон аймаг, “АПУ Трейдинг” компани, “Хангарьд” спорт хороо\
  5. Спортын мастер Ж.Насанбат – 32 оноо \Төв аймгийн Эрдэнэсант сумын уугуул, Төв аймаг Зуун мэргэн холбоо, Макс-Эксим компанийн харваач\
  6. Спортын мастер Б.Хатансайхан – 32 оноо \Завхан аймгийн Тэс сумын уугуул, Худалдаа хөгжлийн банкны ажилтан, Налайх дүүрэг “Мондэ” компани\
  7. Улсын даяар дуурсах мэргэн Л.Отгонбаяр –31 оноо \Ховд аймгийн Булган сумын уугуул, Орхон аймгийн Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр “Хангарьд” спорт хороо\
  8. Спортын мастер, аймгийн мэргэн М.Баясгалан – 31 оноо \Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, “Засагт хан” клуб, “МОН СО БАЯН” компанийн хүч бөөний төвийн харваач\ тус тус шалгаран үлдсэн.

Энэ цагт эмэгтэй шилдэг найман харваачийн харваа болж байгаа бөгөөд мэдээллийг эргэн хүргэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж