Б.Нямсүрэнгийн зээрд даага түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2017.07.12-нд нийтлэгдсэн

Б.Нямсүрэнгийн зээрд даага түрүүллээ

Дорнод аймгийн Баян-Дун суманд гарсан ой хээрийн түймрийг унтраахаар албан үүргээ гүйцэтгэж яваад галд өртөж, 60 хувийн түлэгдэл авсан, гал унтраагч А.Болорсүх БНСУ-д эмчлүүлж байгаа билээ.

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан дааганы уралдаан өндөрлөлөө.

Энэ жил Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх сэрвээний өндрөөр стандарт тогтоох шийдвэр гаргасан. Тиймээс нас насны ангилалд нэлээд хэдэн хурдан хүлэг хасагдаад байгаа. 

Хурдан дааганы уралдаанд ч мөн адил айраг, түрүүнд орж ирсэн морьдыг хасах шийдвэрийг Хурдан морины комисс гаргажээ. 

Өөрөөр хэлбэл, түрүү магнайд Говь-Алтай аймгийн Шарга сумын уяач Бат-Эрдэнийн хүрэн даага, аман хүзүүнд Баянхонгор аймгийн уяач Д.Ганболдын хонгор даага орж ирсэн ч сэрвээний өндөр илүү гарсан тул хасагджээ. Тиймээс удаах байруудад орсон даагыг урагшлуулж, байлах шийдвэрийг Хурдан морины комиссоос гаргалаа.

АЙРГИЙН ТАВД ХУРДАЛСАН ДААГА

Түрүү магнай: Говьсүмбэр аймгийн Баянгал сумын уяач Б.Нямсүрэнгийн дангар зээрд сартай даага

Аман хүзүү: Өвөрхангай аймгийн Хархорин сумын уяач З.Батбаярын хул алаг даага

Айргийн гурав: Төв аймгийн Архус сумын уяач Б.Баярбаатарын хул даага

Айргийн дөрөв:  Өмнөговь аймгийн Цогцтэций сумын уяач Т.Батмөнхийн халтар саран дэвсгэртэй даага

Айргийн тав: Төв аймгийн Сэргэлэн сумын уяач И.Өлзийхутагийн сартай зээрд даага 

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж