Үндэсний их баяр наадмын тавын даваа үргэлжилж байна.
Өнгөрсөн жилийн наадмын түрүү бөх, улсын аварга Ч.Санжаадамба, Төв аймгийн харьяат, аймгийн арслан Г.Ганжад нарын барилдаан маргаантай боллоо.
Барилдааны бичлэгээс харахад, аймгийн арслан Г.Ганжадын тохой түрүүлж хүрсэн мэт харагдаж байгаа. Хэдийгээр хөлийн цэц, гарын даа нар Т.Ганжадыг давсан гэж үзэн, туг тойруулсан ч Ч.Санжаадамба аварга хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлсээр байна.
Хэрэв Г.Ганжадыг давсан гэж үзвэл тэрбээр Улсын начин цол хүртэнэ.