Төв цэнгэлдэхэд таван хүүхэд төөрчээ

Хуучирсан мэдээ: 2017.07.12-нд нийтлэгдсэн

Наадам – 2017

Төв цэнгэлдэхэд таван хүүхэд төөрчээ

Батцагаан Батмөнх
Батцагаан Батмөнх
    НИТХ-ын ээлжит бус хуралдаан өнөөдөр болж УИХ-ын гишүүн асан Э.Бат-Үүлийг гишүүдийн 97.6 хувийн саналаар нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлсэн юм.

    Улсын их баяр наадам Төв цэнгэлдэх хүрээлэнд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Одоогийн байдлаар таван хүүхэд эцэг, эхээсээ төөрсөн гэсэн мэдээллийг цагдаагийн албанаас өгч байна.

    Нийслэлийн цагдаагийн газраас гурав дахь жилдээ бага насны хүүхэд эцэг, эхээсээ төөрөх асуудлаас урьдчилан сэргийлэх үүднээс гарт нь бугуйвчыг зүүлгэж байгаа. Энэ жилийн баяр наадмаар нийт 7000 гаруй гарын бугуйвчийг хэвлэж, бага насны хүүхэд болон ахмад настануудад зүүж өгчээ. 

    Дашрамд дуулгахад наадамчин олны аюулгүй байдлыг хамгаалах үүднээс Төв цэнгэлдэх хүрээлэнг тойроод нийт 19 цэгт 48 камерыг байршуулсан бөгөөд 29 оюутан цагдаа ажиллаж, иргэдэд тусалж байгаа юм байна.

    А.Сүрэн

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж