Хүчит бөхийн барилдааны тавын даваа эхэллж, энэ наадмын анхны начин цолтон төрлөө. Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат, аймгийн хурц арслан Б.Хишигбаатар Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат, Улсын гарьд Н.Ганбаатараар тав давж, Монгол Улсын НАЧИН цолны болзол хангалаа.
Тавын даваанд аймгийн цолтой найман бөх үлдсэнээс одоогоор дараах бөхчүүд УЛСЫН НАЧИН цолны болзол хангаад байна.
- Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат, аймгийн хурц арслан Балганы Хишигбаатар
- Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, аймгийн арслан Мягмарын Бадарч
- Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат заан Ж.Дагва-Очир
- Ховд аймгийн Буянт сумын харьяат, аймгийн арслан Оргихийн Хангай