“Даунтоны их шавийн аймаг” киноноос харахад язгууртнууд өөр хооронд этгээд нэр хоч өгч, түүгээрээ зөвхөн гэр орныхны дундаа авгайлдаг ажээ. Энэ талаар түүхчид ч мэддэг.
Хатан хаан II Елизавета ч бас тийм нэр хочтой аж. Хатан хаанд дуудах хочийг нь балчир хунтайж Жорж өгсөн гэж Кембрижийн гүнгийн ахайтан Кейт Мидллтон ярилцлагадаа мэдэгджээ. Жорж одоохондоо “grandmother”- өндөр ээж гэж хэлж сураагүй учир хатан хааныг Ган-Ган (Gan-Gan) гэж нэрлэдэг гэнэ.
Хатан хаан гуцанцар нартаа ухаангүй хайртай гэнэ. Кейт Миддлтон хэлэхдээ “Бид зун хүүхдүүдээ Норфолк руу аваад явахад хатан хаан нэлээдгүй гонсгор үлдсэн. Биднийг буцан ирэхэд Шарлотта хамгийн түрүүнд хатан хаан руу гүйгээд очно. Тэдний хооронд онцгой нэгэн харилцаа бий. Хатан хаан өрөөндөө тэдэнд бэлэг үлдээдэг. Хаана бэлэг байгааг хүүхдүүд сайн мэддэг” хэмээн Кейт ярьжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР