Dolce & Gabbana-ын шинэ цуглуулга дахь Alta Moda

Хуучирсан мэдээ: 2017.07.12-нд нийтлэгдсэн

Dolce & Gabbana-ын шинэ цуглуулга дахь Alta Moda

Италийн Палермо хотноо Dolce & Gabbana брэнд намар-өвлийн кутюрын коллекцио танилцууллаа.

Брэндийг үүсгэн байгуулагч Доменико Дольче ба Стефано Габбана нар “Alta Moda” гэх кутюрын цуглуулгаа Италид танилцуулж байна. Тэд загварын шоугаа Палермо хотын Пьяцца Преторийн алдартай усан оргилуурын дэргэд зохион байгуулжээ. Усан оргилуурын эргэн тойронд улаан хивс дэвсэн тайз болгон зассан байлаа. 

Улаан хивснээ Италийн алдартай брэндийн шүтээн болсон загварын уламжлалт хэв шинжээ загвар зохион бүтээгчид сүлжмэлийн даашинзнууд, торгон хувцсаар харууллаа. Торгоны хээ нь ардын урлалын утга санааг тусган харуулсан байв. Алтан титэм мэтийн том сүрлэг акссесуар, өдөөр чимэглэгдсэн малгай, нарны шил зэргээр хувцасаа тодотгожээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж