ИУ-ын лидер аль-Багдадийг устгасныг баталжээ

Хуучирсан мэдээ: 2017.07.12-нд нийтлэгдсэн

ИУ-ын лидер аль-Багдадийг устгасныг баталжээ

Батцагаан Батмөнх
Батцагаан Батмөнх
    “Дэлхийн мисс 2012” уралдааны зохион байгуулагчид бямба гаригт энэ жилийн наадмын сүүлийн шалгаруулалтад оролцох бүсгүйчүүдийг зарлажээ.

    Иракийн “Сумария” мэдээллийн сайтад ИУ-ын лидер аль-Багдади Сирийн Ракка хотын районд амь үрэгдсэн учраас шинэ лидерээ сонгож байгааг мэдээлжээ.

    ОХУ-ын бөмбөгдөгч онгоцнууд тавдугаар сарын сүүлчээр Ракка хотын ойролцоо Исламын улс бүлэглэлийн цэргийн зөвлөлийн хуралдаан болж байсан баазад цохилт өгч, 300 гаруй дайчдыг устгасан байв. Тэдний дунд аль-Багдади байсан тухай ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдээлжээ. Үүнээс хойш тэрбээр ИУ-ын видео бичлэгт харагдахаа больсон нь амь үрэгдсэн гэх таамгийг нэмэгдүүлж байв. Харин Исламын улс бүлэглэл өөрсдөө энэ мэдээг баталсан болохоор хэт даврагчдын №1 террористийг устгагдсан гэж баталжээ.

    Абу-Бакр аль-Багдадийн жинхэнэ нэрийг Ибрагим аль-Бадри гэдэг бөгөөд тэр Иракийн нэгэн сүмийн имам байжээ. Тэрбээр терроризмын хэргээр АНУ-ын шоронд хоригдож суллагдсаныхаа дараа Исламын улс бүлгийг байгуулжээ.

    Бэлтгэсэн Ш.МЯГМАР

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж