Д.Ганбаатар: Морьдыг ялгаж уралдуулж болно, гэхдээ уяач бүрт тэгш хандах ёстой

Хуучирсан мэдээ: 2017.07.12-нд нийтлэгдсэн

Наадам – 2017

Д.Ганбаатар: Морьдыг ялгаж уралдуулж болно, гэхдээ уяач бүрт тэгш хандах ёстой

Д.Ганбаатар: Морьдыг ялгаж уралдуулж болно, гэхдээ уяач бүрт тэгш хандах ёстой

Уясан морьд нь уяан дээрээ дэргэж, унаач хүүхдийн гийнгоон дуунд дэлхий бүүвэйлэгдэж, хүчит бөхийн уран барилдаан уулсыг өндөлзүүлж, цэц мэргэдийн харвасан сум шувуудыг цуцаасан, дэлхийд ганцхан монгол наадам үргэлжилж байна. 

Хурдан морьдын шандас шөрмөс шалгасан Хүй долоо худагт алдарч уяачид айл саахалт болон саатжээ. 

Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харьяат, Монгол Улсын тод манлай уяач Д.Ганбаатарын галаар зочиллоо.  

-Энэ жил нийт хэдэн хурдан хүлэг сойв. Одоогоор ямар амжилт үзүүлж байна вэ?    

-Монгол түмний бахархал омогшил хийморь лундааг сэргээдэг Монгол түмний их цэнгэл баяр наадмын мэндийг дэвшүүлж байна. Энэ жил нас насанд хэдэн хүлгээ уяж сойж байна. Асгат саарлын маань төл азарганы уралдаанд долоод орлоо. Бид олон жил сайхан наадаж байна. Наадам гэдэг бол нүүдэлчдийн том соёл юм. Хамгийн гол нь будилаангүй морь хүүхэд сайхан уралдаад ирэх нь чухал байдаг юм.  

-Дараагийн уяа сойлгоо хаана сойхоор төлөвлөж байна вэ?

-Одоогоор товлоогүй байна. Ээжийнхээ нутаг Өвөрхангайд очиж наадах болов уу. 

-Энэ жил морьдын сэрвээний өндөрт хэмжээ тогтоосон.  Энэ шийдвэртэй та санал нийлж байна уу?

-Сэрвээний өндрөөр хэмжихээр болсон. Бид стандартаа мөрдөж яваагүйгээс болж монгол үрээг хэлмэгдүүлж, эрлийз амиатай үрээ давхиж байна. Энэ бол шударга биш. Нэг стандартаа барих хэрэгтэй. Морьдыг ялгаж уралдуулж болно, гэхдээ уяач бүрт тэгш хандах ёстой. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж