Төв цэнгэлдэх сэлүүхэн байна

Хуучирсан мэдээ: 2017.07.12-нд нийтлэгдсэн

Наадам – 2017

Төв цэнгэлдэх сэлүүхэн байна

Батцагаан Батмөнх
Батцагаан Батмөнх
    Төв цэнгэлдэх сэлүүхэн байна

    Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улсын 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойн их баяр наадам хоёр дахь өдрөө /2017.07.12/ үргэлжилж байна. Төв цэнгэлдэх хүрээлэнд баяр наадмын эхний өдөр наадамчин олон ихтэй, сайхан наадсан. Одоогийн байдлаар /2017.07.12/ Төв цэнгэлдэх хүрээлэнгийн эргэн тойронд харьцангуй хүн цөөн, сэлүүхэн байна.

    Наадмын төв талбайд малгай, үндэсний хувцас, шүхэр, хуушуур айраг гэх мэт бүх төрлийн бараа бүтээгдэхүүний худалдаа нээлттэй байгаа билээ. 

    Тэр дундаа наадамчин олны дунд наадмын хуушуур хамгийн их эрэлттэй, дугаарласан харагдана. Үнийн хувьд 1000 төгрөгийн үнэтэй худалдаалж байна. 

    Үүний дараагаар нарны малгайг наадамчин олон ихээр худалдан авч байгаа харагдав. Үнийн хувьд 8000-1-25 мянган төгрөг бол нарны шүхрийг 5000-25 мянган төгрөгийн үнэтэй худалдаалж байв.

    Мөн Төрийн далбааны зурагтай шивээсийг хүүхэд багачууд болон хүмүүс нүүрэндээ наалгаж байна. Үнийн хувьд 500-5000 төгрөгийн үнэтэйгээр худалдаалж байна. 

    Харин Дундговь, Өвөрхангай, Булганы айраг нэг литр нь 3500 төгрөгийн үнэтэй байна.

    А.Сүрэн

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж