Улсын баяр наадмын өдрүүдэд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 386 улсын байцаагч 10 гаруй чиглэлээр хяналт тавьж, ажиллаж байна. Хяналт шалгалтын үр дүнд зөвшөөрөлгүй, гар дээрээс худалдаа эрхэлж буй иргэдийг зогсоох арга хэмжээг авчээ.
Мөн зөвшөөрөлтэй нийтийн хоолны газруудаас өчигдрийн байдлаар нийт 97 кг хуушуурны мах муудсан зөрчил илэрч, устгажээ. Баяр наадмын өдрүүдэд тус газраас байнгын хяналт шалгалтыг хийж, явуулын шинжилгээний лабораторийг ажлуулж байгаа аж. Уг явуулын лабораториор айрагнаас дээж авч, газар дээр нь шинжилгээ хийж байгаа тухай Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол соёлын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш мэдээлэл өглөө.
А.Сүрэн