Төв цэнгэлдэхэд өчигдөр 24 хүүхэд төөрчээ

Хуучирсан мэдээ: 2017.07.12-нд нийтлэгдсэн

Наадам – 2017

Төв цэнгэлдэхэд өчигдөр 24 хүүхэд төөрчээ

Батцагаан Батмөнх
Батцагаан Батмөнх
    Төв цэнгэлдэхэд өчигдөр 24 хүүхэд төөрчээ

    Улсын баяр наадмын эхний өдөр буюу өчигдөр /2017.07.11/ Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд 24 хүүхэд төөрсөн байна. Мөн Хүй долоо худагт таван хүүхэд төөрснийг цагдаагийн албаныхан эцэг, эхчүүдэд нь хүлээлгэж өгсөн байна.

    Харин Сүхбаатарын талбайд өчигдөр орой зохион байгуулсан “Улаанбаатарын үдэш” шөнийн цэнгүүний үеэр 2-14 насны нийт 34 хүүхэд төөрсөн гэсэн мэдээллийг цагдаагийн албанаас өгч байна. 

    “Баяр наадмын үеэр эцэг, эхтэйгээ хөдөө орон нутгаас ирсэн хүүхэд олон байна. Нэг айлын гурван хүүхэд хөтлөлцөж яваад төөрсөн тохиолдол гарсан” гэж Нийслэлийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх цагдаагийн дарга П.Эрдэнэцэцэг ярилаа.

    А.Сүрэн

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж