Өндөр оноотой харваачдыг танилцуулж байна

Хуучирсан мэдээ: 2017.07.11-нд нийтлэгдсэн

Наадам – 2017

Өндөр оноотой харваачдыг танилцуулж байна

НИТХ-ын ээлжит бус чуулган “Хангарьд” ордонд үргэлжилж байна. Нийслэлийн Засаг даргад нэр дэвшээд буй Э.Бат-Үүл уг хуралд оролцож байгаа бөгөөд яг одоо хурлын төлөөлөгчид түүнээс асуулт асууж, хариулт авч байна.

Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улсын 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойн их баяр наадмын Үндэсний сурын харваа хоёр дахь өдрөө сурын талбайд үргэлжилж байна. Энэ жил эрэгтэй, эмэгтэй нийт 540 харваач оролцож байгаа бөгөөд 40 сум тавихаас одоогоор 20 сумыг тавьж, урьдчилсан дүн гарлаа.

Харваачид дунд улсын дархан мэргэн 4, даяар дуурсах мэргэн 2, даян мэргэн 4, улсын мэргэн 17, хүндэт мэргэн 6, гарамгай харваач 7, гоц харваач 15 багтжээ. Мөн спортын мастер, аймгийн мэргэн 77, спортын мастер 68, спортын дэд мастер 55, I зэргийн харваач 28, II зэргийн харваач 5, III зэргийн харваач 2 байгаа бол 206 залуу цэц мэргэнээ сорьж байна.

Харваачид нийт 40 сумыг эрэгтэй 75 метр, эмэгтэйчүүд 65 метрээс харвах бөгөөд хана харваанд 20, хасаа харваанд 20 сумыг тавих юм. Өчигдөр хана харвааны эхэн өрөг болсон бөгөөд өнөөдөр хасаа харваа явагдаж байна.

Одоогоор харваачид эхний 20 сумыг тавьсанаас эрчүүдээс даян мэргэн Ц.Баасанхүү, спортын мастер С.Бумцэнд, Ж.Насанбат, залуу харваач Д.Отгонхүү, эмэгтэйчүүдээс улсын мэргэн Б.Пунсалдулам, гоц мэргэн И.Цэцэгмаа нар нэг ч алдалгүй боломжит оноогоо авчээ. Тэдний араас олон харваач 19, 18 оноог авсан бөгөөд оноог аваад байна.

ӨНДӨР ОНООТОЙ ХАРВААЧДЫГ ТАНИЛЦУУЛЬЯ:

Эрэгтэй: \эхний 20 сум\

  1. Даян мэргэн Ц.Баасанхүү 20 сумнаас 20
  2. Спортын мастер С.Бумцэнд 20
  3. Спортын мастер Ж.Насанбат 20
  4. Залуу харваач Д.Отгонхүү 20
  5. Даяар дуурсах мэргэн Ж.Баттөмөр 19
  6. Даяар дуурсах мэргэн Л.Отгонбаяр 19
  7. Улсын мэргэн Б.Ёндон 19
  8. Спортын мастер, аймгийн мэргэн Д.Чулуунбаяр 19
  9. Спортын мастер, аймгийн мэргэн Э.Ганчулуун 19
  10. Спортын мастер Б.Дашзэвэг 19
  11. Спортын мастер Б.Хатансайхан 19
  12. Спортын дэд мастер Т.Одгэрэл 19 оноог авч бусдыгаа тэргүүлж эхэллээ.

ЭМЭГТЭЙ: \эхний 20 сум\

  1. Улсын мэргэн Б.Пунсалдулам 20
  2. Гоц мэргэн И.Цэцэгмаа 20
  3. Даян  мэргэн Д.Эрдэнэтуяа 19
  4. Улсын мэргэн Г.Батзаяа 19
  5. Улсын мэргэн Д.Оюунханд 18
  6. Спортын мастер, аймгийн мэргэн М.Мөнх-Амгалан 18
  7. Спортын мастер, аймгийн мэргэн Б.Баярчимэг 18
  8. Спортын мастер Г.Мөнхцэцэг 18 оноо авч бусдыгаа тэргүүлж эхэллээ.

Харваачид 40 сумнаас 20 сумыг тавьсан бөгөөд одоо шийдвэрлэх харвааг хийж байна. Хамгийн өндөр оноотой шилдэг найман харваач маргааш тодорно.

Үндэсний сурын харвааны түрүү тодруулах шилдэг найман харваачийн шигшээ харваа маргааш 13.00-14.00 цагийн хооронд Сурын талбайд болохыг наадамчин олондоо дуулгаж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж