Хуушуурны мах муудсан зөрчил илрээгүй гэв

Хуучирсан мэдээ: 2017.07.11-нд нийтлэгдсэн

Наадам – 2017

Хуушуурны мах муудсан зөрчил илрээгүй гэв

Батцагаан Батмөнх
Батцагаан Батмөнх

    Төв цэнгэлдэхэд өнөөдөр /2017.07.11/ Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 386 улсын байцаагч 10 гаруй чиглэлээр хяналт тавьж, ажиллаж байна. Энэ жилийн онцлог нь хоол үйлдвэрлэл, худалдааны тусгай зөвшөөрлийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас олгосон байна.

    Энэ жил хоол үйлдвэрлэлийн тусгай зөвшөөрлийг мэргэжлийн үйлчилгээ явуулдаг аж ахуй нэгжид өгсөн бол худалдааны эрхийг иргэдэд олгосон тухай албаныхан хэллээ.

    Мөн тус газраас наадмын хуушуурны махны дээжээс өчигдөр, өнөөдөр /2017.07.11/ шинжилгээ хийсэн байна. Тус шинжилгээний дүнгээр хуушуурны мах муудсан зөрчил илрээгүй гэв. Төв цэнгэлдэхэд үйлчилгээ эрхэлж буй аж ахуй нэгжийн тоо өнгөрсөн жил 1200 байсан бол энэ жил 800 болж бууруулжээ. Ингэснээр наадамчин олны зорчих хэсгийн зай талбайг гаргаж өгсөн гэдгийг тус газрын дарга Л.Эрдэнэчулуун мэдээлсэн юм.

    А.Сүрэн

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж