Их насны морьд гарааны зурхай руу хөдөллөө. Нийт 300 гаруй хурдан буяны шандасыг сорихоор бүртгүүлжээ.
Өнгөрсөн жилийн үндэсний их баяр наадмын их насны морьдын уралдааны түрүүг Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат Б.Энхбаатарын хонгор, аман хүзүүнд Завхан аймгийн Дөрвөлжин сумын харьяат Д.Баяраагийн хурдан хүрэн, айргийн гуравт Төв аймгийн Эрдэнэцогт сумын харьяат Хакухо М.Даваажаргалын хүрэн зээрд тус, тус хурдалж байсан юм. Харин айргийн дөрөвт Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Ц.Хэнмэдэхийн дэлтэй хонгор, айргийн тавд Завхан аймгийн Идэр сумын харьяат Н.Мөнхбаясгалангийн зээрд хурдалж байжээ.
Ш.ЧИМЭГ