Махны үнийн хөөрөгдөл гарахгүй гэв

Хуучирсан мэдээ: 2011.01.19-нд нийтлэгдсэн

Махны үнийн хөөрөгдөл гарахгүй гэв

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд мах үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн удирдлагыг өчигдөр ярилцлагад урьж,  махны нийлүүлэлт хэвийн байхад махны үнэ  яагаад өсөөд байгааг, сар шинийн баяраар иргэд хямдхан мах худалдаж авах боломжтой эсэх, ууцны мах 300 мянгад хүрч байгаа нь үнэн үү гэдэг асуултад хариулт авлаа. Мөн энэхүү уулзалтын бас нэг зорилго нь Засгийн газраас 2011 оныг хүнсний аюулгүй байдал, хангамжийг нэмэгдүүлэх чанаржуулах асуудлыг гол зорилтоо болгон ажиллаж байгаа юм.  Уулзалтад ХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай, хотын мэр Г.Мөнхбаяр нар ч хүрэлцэн ирсэн байв. Мөн түүнчлэн маргааш болох  хүнс хөдөө аж ахуйн улсын зөвлөгөөний бэлтгэл ажлын хүрээнд ч уг уулзалт болж байгааг Засгийн газрын тэргүүн тодотгож байлаа. Мөн  зуд болоход  хүн бүр л анхаарч сонсдог, бас монгол хүн бүрт хамааралтай сэдэв болохоор уулзалт үр дүнтэй болно гэдэгт итгэлтэй байгаагаа ч нуусангүй.  Уулзалтын эхэнд Ерөнхий сайд товч мэдээлэл хийхдээ, Монгол улсын засгийн газраас хүн амын хүнсний баталгаат байдлыг хангах чиглэлээр олон хөтөлбөрүүд амжилттай хэрэгжсэнээр хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбарт бодитой өсөлтүүд гарч байгааг дурьдаад, энэ салбарын бүтээгдэхүүний өсөлт өнгөрсөн оныхоос 27.5 хувиар өсч, 454.4 тэрбум төгрөгт хүрснийг тэмдэглэлээ.

    Ерөнхий сайдын асуултад салбарын сайд хариулахдаа ууцны мах 300 мянга хүрсэн гэх  хэвлэлд гарч байгаа мэдээллийг няцаав. Ууцны махыг гурав ангилж байгаа бөгөөд жижгэвтэр нь 90.000-100 мянга, дунд орчим нь 100.000-150.000,харин том нь 150.000-200.000 орчим төгрөг байгааг дуулгасан.  Харин махны үнэ өссөн шалтгааныг зүүн аймгууд болон Төв аймгийн зүүн сумдаас  ирэх  махны нийлүүлэлт зогссоноос үүдэлтэйг тайлбарлаж байлаа. Энэ сарын 15 –наас эхэлж нөөцийн махыг нийлүүлж эхэлсэн болохоор хэвийн байдалд орох болно гэдгийг ч  дуулгалаа. Харин  нөөцийн махыг хичнээн цэгт ямархуу байдлаар борлуулж байгаа , иргэдэд хямд мах очиж чадаж байгааг  сонирхсон Ерөнхий сайдын асуултад  Улаанбаатар хотын Ерөнхий менежэр Ч.Бат дараах хариултыг өглөө.  Нийслэлийн иргэдийн хэрэгцээнд 2011 онд 12000 тонн нөөцийн мах бэлтгэж нийлүүлэх аж. Нэгдүгээр сарын 17-ны байдлаар мах бэлтгэлийн ажил 11.5 тонн буюу 96 хувьтай байгаа юм байна. Нийслэлийн  нөөцийн махны бэлтгэлд 14 компани оролцож байгаа ажээ. Нөөцийн махыг нийт 267 цэгээр нэгдүгээр сарын 15-наас эхэлж борлуулж байгаа бөгөөд 0.5 түүнчлэн 1 болон 3 кг-аар савлан, хонины махыг 3000, Үхрийн махыг 3500, Ямааны махыг 2400 төгрөгөөр тус тус худалдаалж байгаа юм байна. Өнгөрсөн гурав хоногийн хугацаанд нийтдээ 30 мянган тонн нөөцийн махыг борлуулаад байгааг ч дурьдлаа.  Өнгөрсөн гуравхан хоногийн хугацаанд нөөцийн ийм хэмжээний мах нийлүүлэхэд махны үнэ   харьцангуй тогтворжсон байна. Тийм болохоор цаашид улам тогтворжих болно гэдгийг албаны хүмүүс амаллаа.   Нэг дүүргийн  хоёр дэлгүүрт нөөцийн махыг худалдаж байгаа бөгөөд энэ тухай хорооны даргад нь ч  дуулгасан гэдгийг мэдээлээд, сар шинээр иргэд ченжийн гар дамжсан үнэтэй мах бус, нөөцийн хямдхан мах худалдаж авах бололцоотойг хэллээ. Мөн энэ сарын 20-доос эхэлж нийслэлийн БАянгол,Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт мах болон цагаан идээний үзэсгэлэн яармагыг зохион байгуулах болсныг ч энэ үеэр дуулгаж байв. Ямартай ч ирэх долдугаар сар хүртэл махны үнэ тогтвортой байхыг нийслэлийн удирдлагууд амалж байна. Харин мах үйлдвэрлэгч нарын зүгээс мах ховор энэ үед 12000 тонн мах бэлтгэж чадсан нь том амжилт гэдгийг хэлээд, малчдад татаасыг нь өгчихдөг болчихвол махны үнэ өсөхөөс эхлээд жилийн жилд яригддаг эдгээр асуудлууд арилах болно гэдгийг дурьдлаа. Мөн малд тоон систем тавих туршилтыг энэ онд хоёр аймагт  туршихаар болсон чимэгтэй мэдээг ч хэлсэн. Мөн Засгийн газрын дэвшүүлж байгаа төрийн зарим үүргийг мэргэжлийн холбоодод хариуцуулж өгч байгаа шийдвэрийг тэд тун сайшаалаа. Тодорхой үр дүнгүүд гарч байгааг жишээ гарган тайлбарласан.  Ерөнхий сайдын  малыг эрүүлжүүлэх, эрчимжүүлэх, бас татаасын талаар ямар бодолтой байгааг сонрхсон асуултад тодорхой бодлого боловсруулж байгаа хэлээд, харин малчдад татаасыг нь шууд өгчихдөг болчихвол хүнсний аюулгүй байдлаас эхлээд хулгайн асуудал, түүнчлэн мехнаник үйлдлүүд зогсох болно гэж байв. Бас мал бэлддэг зардлаа ч хэмнэх боломжтой гэнэ.

    Энэ мэт мал, махыг тойрсон олон асуудал энд яригдлаа. Малын тооллого үнэ бодитой эсэх, гааль дээр байгаа гахайн өөх МХЕГ-ын даргын асуудлаас болж орж ирэхгүй байна.  Энэ асуудлыг хурдан шийдэхгүй бол цагаан сараар хиам үнэд орж мэдэх нь гэдэг асуудлыг Хиам үйлдвэрлэгчдийн холбоо сануулаад авсан. Мөн казакстан улс 54 сая малтай байж байгаад уул уурхайг түлхүү хөгжүүлснээр энэ тоо 10 саяд хүрсэн шүү гэдгийг ч Засгийн газрын тэргүүнд сануулаад авна лээ. Атрын аян амжилттай өрнөсөн, одоо хөдөө аж ахуйг энэ жишигт хүргэх хэрэгтэйг ч дуулгалаа.  Мөн Гаалийн Ерөнхий газрын дарга  нүүрсэн дор мах нууж гардаг гэх мэдээллийг ч эрс няцаалаа.   Т.Бадамжунай  сайдын хэлснээр   махны экспортын асуудал харьцангуй хөдөлгөөнд орсон, одоо малыг эрүүлжүүлэх, эрчимжүүлэх эргэлтэд оруулахад энэ жил том ажлууд хийгдэх болно гэлээ. Харин энэ бүгдийн дараа Ерөнхий сайд хэлэхдээ олон чухал санаа гарсныг дурьдаад, үйлдвэрлэгч малчид ямар үүрэгтэй байх  юм гэдгийг тодорхой болгож, энэ асуудлыг боловсруулж эргэж танилцуулахыг холбогдох яаманд үүрэг болголоо. Мөн өнөөдрийн ярилцлагад хамгийн их хөндөгдсөн эргэлтийн хөрөнгийг тодорхой хэмжээгээр шийдэж, шийдвэр гаргахаа мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж аухйн нэгжүүдийн удирдлагад амаллаа. Засгийн газар өөрийн талаас хамаарах бүх зүйлийг хийж, хамтдаа үр дүнд хүрэх болно гэдгийг ч дуулгалаа гэж Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээллээ.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж