Даралт ихэссэн дуудлага зонхилж байна

Хуучирсан мэдээ: 2017.07.11-нд нийтлэгдсэн

Даралт ихэссэн дуудлага зонхилж байна

Батцагаан Батмөнх
Батцагаан Батмөнх
    Засгийн газрын хуралдаанаас өнгөрсөн долдугаар сарын эхээр Хөвсгөл аймаг руу төмөр зам тавих тухай асуудлыг хэлэлцэн, Концессын гэрээгээр гүйцэтгүүлэх боломжтой эсэх талаар холбогдох албаныхныг судалгаа хийхийг үүрэг болгосон юм.

    Наадамчин олон наадмын өдөр /2017.07.11/ наршилт, хоолны хордлого зэрэг асуудлаар Төв цэнгэлдэхэд байрлан ажиллаж буй түргэн тусламжийн эмч нарт хандаж байна.

    Төв цэнгэлдэхэд нийслэлийн дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд ажиллаж байна.  Эмч нар 24 цагаар ажиллаж, наадамчин олонд үйлчилж буй юм.

    Өнөөдөр иргэд  наршилт, хоолны хордлого зэрэг асуудлаар түргэн тусламжийн эмч нарт ханджээ.

    “Одоогоор иргэдийн эрүүл мэндэд хүндрэл учирсан тохиолдол гараагүй. Бага насныхан хоолны хордлого, ахмад настанууд даралт ихсэх гэх мэт асуудлаар хандаж байна” гэдгийг түргэн тусламжийн эмч Б.Содномпил хэлсэн юм.

    Мөн баяр наадмын үеэр нарших, хоол ундаа тохируулж идэж, эрүүл мэндэдээ анхаарахыг сэрэмжлүүлж байв.

    А.Сүрэн

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж