Хараа хурц, оноо мэргэн, уухай цээл байх болтугай

Хуучирсан мэдээ: 2017.07.11-нд нийтлэгдсэн

Хараа хурц, оноо мэргэн, уухай цээл байх болтугай

Олимпийн наадмын алт, мөнгөн медалийг хослуулж, Монголын түүхэнд олимпийн анхны хос медальтан болсон тэрбээр өнөөдөр эх орондоо хөл тавилаа.

Тулгар төрийн 2226, Их Монгол улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын шагайн харваа хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Энэ жилийн шагайн харваанд залуучууд, ахмадын нийт 62 багийн 558 харваач онч мэргэнээ сорьж байгаа юм.

Монголчуудын уламжлалт өв соёл болох шагайн харваа Үндэсний их баяр наадмын дөрөв дэх төрөл болж, энэ жил 20 дахь жилтэйгээ золгож байна. Мөн энэ жил Монголын шагайн холбооны 30 жилийн ой тохиож байгаа аж. Түүхэн ойнууд давхацсан Ардын хувьсгалын 96 жилийн ойн шагайн асрыг шинээр тохижилт хийжээ.

Наадмын нээлтийн үеэр Монголын шагайн холбооны тэргүүн, үлэмж дархан мэргэн Ц.Энхбат наадамчин олондоо хандан үг хэлснийг хүргэе.

Монголчуудын түүх соёлын нандин өв, дэлхийн өв соёлд бүртгэгдсэн энэ соёлыг хадгалан авч яваа эрхэм хүндэт наадамчин олондоо Үндэсний их баярын наадмын мэндийг дэвшүүлье. Энэ жилийн шагайн харваа урьд жилүүдийнхээ улам онцлог болж байна. Үндэсний их баяр наадамд шагайн харвааг дөрөв дэх төрөл болгож, харваж эхэлснээс хойш энэ жил 20 дахь жилдээ болж байна. Тэртээ 1998 онд анхны тэмцээнээ хийж байсан харваачид бид энэ жил түүхэн ойтой золголоо. Энэ нь Төрөөс харваачдаа дээдэлж байгаа үйл хэрэг билээ. Мөн энэ жил Монголын шагайн харвааны 30 жилийн ой тохиож байна. Баяр наадамдаа 600 гаруй харваачид ирж оролцож байгаа нь бахархалтай санагдлаа. Мөн энэ жил Шагайн асрыг засварлаж, сайжруулсанд талархаж байна. Үндэсний их баяр наадамдаа харваачид цогтой, хийморьтой сайхан харваж, дараа нь олон том тэмцээн та бүхнийг хүлээж байгааг дуулгахад таатай байна. Харваачид та бүхнийг тэмцээндээ амжилттай оролцож, оноо мэргэн, хараа хурц, уухай цээл сайхан наадахыг хүсэн ерөөе. гэсэн юм.  

Шагайн харвааны нээлтийн үеэр “Түмэн эх”, “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид уртын дуу, хөөмийгээр мэндчилгээ дэвшүүллээ.

Шагайн харвааг сүүлийн жилүүдэд залуучууд идвэхтэй сонирхож, хичээллэх болсны нэг гэрч нь “Түмэн эх” чуулгын уртын дууч, “Хангарьд” багийн харваач Х.Баянжаргал байлаа. Тэрбээр наадамчин олондоо зориулж уртын дуугаар ая дууны мэндчилгээг хүргэсэн юм.   

Баяр наадмын шагайн харваанд Дорноговь, Өмнөговь, Дундговь, Төв, Орхон, Сэлэнгэ, Өвөрхангай, Баянхонгор, Булган, Хэнтий аймаг болон Улаанбаатар хотын нийт 62 багийн 558 харваач оролцож байна. Энэхүү наадамд улсын даяар дуурсах дархан мэргэн 2, улсын үлэмж дархан мэргэн 48, улсын дархан мэргэн 32, улсын гарамгай мэргэн 31, улсын хошой мэргэн 29, улсын мэргэн 44, харшгүй мэргэн 23, аймгийн гоц мэргэн 132 багтжээ. Мөн нийт харваачдын 52,7 хувь нь улс болон аймгийн алдар цолтой харваачид байгаа бол нийт харваачдын 63,2 хувь нь 35-аас доош насны залуучууд байна.

Залуучуудын 54 баг 9 хэсэгт хуваагдаж тоглох бөгөөд хэсэг тус бүрээс 4 баг дараагийн шатанд шалгарах аж. Мөн ахмадын 8 баг хоёр хэсэгт хуваагджээ. Шагайн харваа өчигдрөөс эхэлсэн бөгөөд өнөөдөр хагас шигшээд өрсөлдөх багууд тодорно. Маргааш шигшээ харваа болно. Үндэсний их баяр наадмын шагайн харвааны шилдгээр шалгарсан багуудад шагнал гардуулах ёслол долдугаар сарын 12-ны өдрийн 13.00 цагаас Шагайн асарт болохоор төлөвлөгдсөн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж