Гурилын үнэ тогтвортой байх бололтой

Хуучирсан мэдээ: 2011.01.19-нд нийтлэгдсэн

Гурилын үнэ тогтвортой байх бололтой

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Хүнсний хангамж, чанарын асуудал дэлхий нийтийн төдийгүй манай улсын хувьд ч хамгийн чухал асуудал  болоод байгаа. Монголчууд бидний өдөр тутмын хүнсний хэрэгцээнд гол жин дардаг гурил, махны нийлүүлэлт, үнэ ханш, чанарын асуудалд Монгол Улсын Ерөнхий сайд ажлын нэг өдрөө зориуллаа. Эхлээд тэрбээр Монголын гурил үйлдвэрлэгчдийн холбоо болоод гурил үйлдвэрлэгч томоохон компаниудын удирдлагуудыг хү­лээн авч уулзсан юм.

    Засгийн газар 2011 оныг хүнс­ний хангамжийг нэмэгдүүлэх, чанаржуулах, үндэсний аюул­­гүй байдлыг хангахад илүү анхаа­­­­рал тавьж, энэ чиглэлээр үйлд­­­­­­­вэрлэлүүдийг дэмжих, үндэс­­­ний үйлдвэрлэгчдээ дэмжих бод­­­л­ого барьж ажиллаж байгаа гэдгээ Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр гурил үйлдвэрлэгчдийг өрөөндөө хүлээн авч уулзахдаа хэллээ.

    Энэ уулзалтын үеэр гурил үйлдвэрлэгчдийн толгойн өвчин болоод байгаа хоёр асуудалд Монгол Улсын Ерөнхий сайд С.Бат­болд нааштай хариу өгсөн нь 2011 онд гурилын үнэнд өөрчлөлт оруулахгүй байж болохоор ший­дэлд хүргэлээ.

    Өөрөөр хэлбэл, жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс дол­­­дугаар сарын 1-н хүртэлх хуга­­­цаанд гаалийн импортын татвар 15-5 хувь болж буурдаг. Үүнээс шалтгаалан гурилын үнэд хэл­бэлзэл гардаг. Гурилын гаалийн татварын хувь хэмжээг улирлын ялгаваргүй болгох, дотоодод үйлд­вэрлэж байгаа гурилыг НӨАТ-аас 2011 оны долдугаар сар хүртэл хугацаанд чөлөөлсөн байгаа. Энэ хугацааг сунгаж өгөх саналыг гурил үйлдвэрлэгчид Засгийн газрын тэргүүнд тавьсан юм.

    Ерөнхий сайд С.Батболд “Засгийн газар үндэсний үйлдвэрлэгчдэдээ дэмжлэг үзүүлнэ, ийм үүрэгтэй. Үе шаттайгаар тодорхой асуудлууд дээр тодорхой чиглэлээр арга хэмжээ авна. Ингэж байж чанартай, аюулгүй хүнсээр ард иргэдээ хангана” гэлээ. Гурилын гаалийн албан татварын хувь хэмжээг улирлын ялгаагүй болгооч ээ гэсэн тэдний саналыг нухацтай авч үзээд тохиромжтой хувь дээр нь тогтоон барих боломжтойг мөн хэллээ. Түүнчлэн дотоодод үйлдвэрлэж байгаа гурилыг НӨАТ-аас энэ оны долдугаар сар хүртэлх хугацаанд чөлөөлүүлсэн байгаа. Энэ хугацааг сунгах асуудлыг мөн шийднэ. Засгийн газар НӨАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг боловсруулаад УИХ-д тавьчихсан байгаа. Ойрын хугацаанд шийднэ гэсэн таатай мэдээллийг гурил үйлдвэрлэгчдэд дуулгалаа. 

    Гурил үйлдвэрлэгчдийг төлөөлж “Алтан тариа” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Цэнгүүн хэлэхдээ, ОХУ, Казахстанд нэг тн улаан буудайн үнэ 300-350 мянган доллар. Өмнөд хөрш Хятадад мөн 300-350 мянган долларын ханштай байна. Үүнтэй харьцуулахад манай улсад улаан буудайн үнэ харьцангуй хямд буюу 350 мянган төгрөг буюу 280 орчим мянган доллар байна гэж хэллээ. Тэрбээр мөн улаанбуудайн үнэ ийм хямд байгаа нь Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Атрын 3 аян”-ы үр дүн. Монгол Улс дотоодын хэрэгцээгээ хангаж чадахуйц үр тариа, буудай тарьж байгаагийн баталгаа. Өмнөх жилүүдэд манайд улаан буудайн үнэ хойд хөршийнхөөс ямагт өндөр байдаг байсан бол 2010 оноос ханш нь буурсан. Энэ хэрээр ард иргэдийн амьжиргаанд эергээр нөлөөлж байгааг тэмдэглэсэн юм.

    Мөн төр засгаас гурил үйлдвэрлэлийн салбарт хэрэгжүүлж байгаа  гурилын үйлдвэрт тушаасан буудайн тoнн тутамд 2008 оноос эхлэн  урамшуулал олгож байгаа, гурилын үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийг  гаалийн болон НӨАТ-аас 2011 оны арванхоёрдугаар сар хүртэлх хугацаанд чөлөөлүүлсэн, гурилын үйлдвэрүүдэд дотоод хяналтын лаборатори байгуулахад нь хүүгүй зээлийн дэмжлэг үзүүлж байгаа, дотоодод үйлдвэрлэгдэж буй гурилыг НӨАТ-аас  2011 оны долдугаар сар  хүртэл хугацаанд чөлөөлүүлсэн, хүн амын дундах бичил бодисын дутлаас сэргийлж, баяжуулсан гурилын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор баяжуулагч бодис /примекс/-ыг хөнгөлөлттэй үнээр олгож байгаа зэрэг ажлын үр дүнд гурил үйлдвэрлэгч компаниуд хөл дээрээ баттай зогсож байгаа гэдгийг тэд хэлж байлаа.  

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд уулзалтын төгсгөлд нийт холбоодынхоо түвшинд уулзалт хийж ярилцах шаардлага байна. Төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын үүрэг хариуцлага, эрх оролцоог нэмэгдүүлэх, төрийн бодлого боловсруулахад санал бодлыг нь сонсдог, хууль боловсруулахад саналыг нь авдаг больё гэсэн бодлого барьж байна. Санал бодлоо хэлж, идэвхтэй оролцоорой гэдгийг уламжлаад ийм арга хэмжээг уламжлал болгоно. Эндээс л үр дүн, бодит ажил гарна гэдгийг тэмдэглэсэн юм.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж