Японы өмнөд хэсгийн Кюшю аралд өнөөдөр 5.2 магнитудын газар хөдөлснийг NHK агентлаг мэдээллээ. Газар хөдлөлтийн улмаас цунамийн аюул нүүрлээгүй бөгөөд хүн гэмтэж бэртээгүй.
Газар хөдлөлтийн голомт Кагошима хотын эрэгт байжээ. Чичирхийллийн үед Сендай атомын цахилгаан станцын хоёр цөмийн тогоонд ямар нэгэн гэмтэл гараагүй гэдгийг албаныхан мэдээлжээ.
Япон улс нь газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог бөгөөд 6 болон түүнээс дээш магнитудын газар хөдлөлт болох өндөр магадлалтай байдаг аж.
Өмнө нь 2011 оны гуравдугаар сард 9 магнитудын хүчтэй газар хөдөлснөөс цунами үүсч, Фукушима атомын цахилгаан станцад дэлбэрэлт болж олон мянган хүн амь үрэгдсэн билээ.
Эх сурвалж: Reuters
Б.ТУЯА