300 хүүхдэд төөрөхөөс сэргийлж бугуйвч зүүжээ

Хуучирсан мэдээ: 2017.07.11-нд нийтлэгдсэн

Наадам – 2017

300 хүүхдэд төөрөхөөс сэргийлж бугуйвч зүүжээ

Батцагаан Батмөнх
Батцагаан Батмөнх
    МАН-ынхан бие даагчдын зөвлөлд дагаар орох уу, эсвэл цугаараа сул гишүүн болох уу гэсэн эргэлзээтэй асуулт тавигдаж байна.

    Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадам үргэлжилж байна. Баяр, наадмын үеэр цагдаагийн байгууллагаас Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоо худагт нийт 6700 гаруй цагдаагийн алба хаагч иргэдийн аюулгүй байдлын хамгаалан ажиллаж байгаа юм байна.

    Баяр, наадад олон хүнтэй газар бага насны хүүхдүүд эцэг, эхээсээ төөрөх тохиолдол олон байдаг учраас энэ удаад бага насны хүүхдүүдийн гарт эцэг, эх асран хамгаалагчийн утасны дугаартай бугуйвч зүүж өгч байгаа юм. Энэ талаар Төв цэнгэлдэх хүрээлэнд ажиллаж буй Баянзүрх дүүргийн нэгдүгээр хэлтсийн олон нийттэй харилцах албаны ажилтан А.Дөлгөөнөөс тодруулахад,  “Бид одоогоор 300 орчим хүүхдэд асран хамгаалагчийн утасны дугаартай бугуйвч зүүлгэж байна. Бүх хүүхдэд зүүж өгөхгүй байгаа. Зөвхөн эцэг, эхийн зөвшөөрөлтэйгөөр утасны дугаартай бугуйвч зүүж байгаа. Эцэг эхчүүдэд их тааламжтай хүлээж авч байна. Баяр наадам эхэлснээс хойш бага насны хүүхэд төөрсөн гэсэн дуудлага ирээгүй байна” гэв.

    А.Сүрэн

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж