Холын зайн тусгалын баллистик пуужин туршсаны хариуд Хойд Солонгосын эсрэг олон улсын хоригийг чангатгахаар болжээ.
Хойд Солонгос өнгөрсөн долоо хоногийн эхээр холын зайн тусгалын пуужин харвасан нь АНУ-ын баруун эрэг Аляска хүрэх хүчин чадалтай аж. АНУ-аас Пхеньяны эсрэг хоригийг чангатгах тогтоолын төслийг боловсруулан НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд хэлэлцүүлэхээр өргөн барьсан байна. НҮБ дэх АНУ-ын элч төлөөлөгч Никки Хэлейн өргөн барьсан тогтоолын төслийг Аюулгүй зөвлөл энэ долоо хоногт хэлэлцэнэ.
Өмнө нь өнгөрсөн есдүгээр сард Барак Обама АНУ-ын ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаанд Хойд Солонгосын эсрэг хоригийг гурван сарын хугацаанд чангатгах тогтоолыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөл баталсан байв. Хойд Солонгос өнгөрсөн есдүгээр сард цөмийн туршилт хийжээ. 15 орны бүрэлдэхүүнтэй Аюулгүйн зөвлөлд Хойд Солонгосын талд ганц Хятад улс холбоотон юм.
Эх сурвалж: ВВС
Б.ТУЯА