Таны хүүхдийг төөрөхөөс сэргийлж бугуйвч зүүж өгнө

Хуучирсан мэдээ: 2017.07.11-нд нийтлэгдсэн

Таны хүүхдийг төөрөхөөс сэргийлж бугуйвч зүүж өгнө

Батцагаан Батмөнх
Батцагаан Батмөнх
    Шинэ Засгийн газар байгуулах ажил эхлээгүй байгаа энэ өдрүүдэд одоо ажиллаж буй Засгийн газрын гишүүд янз бүрийн тушаал шийдвэр гаргасаар байгаа.

    Цагдаагийн алба хаагчид наадмаар таны хүүхдийг төөрөхөөс сэргийлсэн бугуйвч зүүж өгөх юм байна. Хүүхэд төөрч эрсдэлд орохоос урьдчилан сэргийлэх зорилгоор эцэг эхийн утасны дугаар бичих зориулалт бүхий бугуйвчийг хэвлүүлж,  дүүргүүдийн цагдаагийн хэлтсүүдэд хуваарилан өгсөн байна.

    Өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэн, Сүхбаатарын талбай, Хүй долоон худаг  зэрэг газруудад тараан хүүхэд багачуудын бугуйнд зүүж өгнө.

    Төв цэнгэлдэх хүрээлэнд авто машины зогсоол, автобусны буудал зэргээс стадион орох замд нийслэлийн цагдаагийн газрын алба хаагчид, бүх хаалган дээр дүүргүүдийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид бугуйвч тараана.

    Та бүхэн бага насны хүүхдээ дагуулж яваа бол төөрч эрсдэлд орохоос урьдчилан сэргийлж өөрийн утасны дугаарыг бичүүлсэн бугуйвчийг зүүлгээрэй хэмээн нийслэлийн Цагдаагийн газраас мэдээллээ.

    Г.ХОРОЛ

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж