Азарга гарааны зурхай руу хөдөлжээ

Хуучирсан мэдээ: 2017.07.11-нд нийтлэгдсэн

Азарга гарааны зурхай руу хөдөлжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама өчигдөр 51 насны төрсөн өдрөө тэмдэглэв.

Хүй долоон худаг наадамчин олны хөлд дарагдаад байна. Шандас хурдан хүлгүүд газар эвхэн хуралдахаар гарааны зурхай руу хөдөлжээ.

энэ удаад азарга насны морьдын уралдаан болно.

Өнгөрсөн жилийн үндэсний их баяр наадмын азарганы түрүү магнайд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат Т.Болдбаатарын хурдан халиун, аман хүзүүнд Төв аймгийн Баянцагаан сумын уяач Д.Баянбатын наран хонгор, айргийн гуравт Завхан аймгийн Яруу сумын харьяат улсын тод манлай уяач Д.Дагвадоржийн шөвгөр зээрд, айргийн дөрөвт Завхан аймгийн Яруу сумын харьяат улсын тод манлай уяач Д. Дагвадоржийн буган халтар, айргийн тавд: Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат аймгийн алдарт уяач Д.Энхтөрийн хул тус, тус хурдалсан юм.

Г.ХОРОЛ

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж