Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Хүй долоон худагт гэр барьжээ. Эцэг, эхээсээ төөрсөн хүүхдийг харах тусгай гэрийг өчигдрөөс ажиллуулж эхэлсэн байна.
Наадмын үеэр эцэг, эхчүүд анхаарлаа сулруулснаас хүүхэд нь төөрдөг. Иймээс төөрсөн хүүхдийг эцэг, эхэд нь хүлээлгэн өгөх хүртэл дээрх гэрт байлгах аж.
Г.ХОРОЛ