Бөх нь хүчтэй, хүлэг нь хурдтай, харваачид нь мэргэн байг

Хуучирсан мэдээ: 2017.07.11-нд нийтлэгдсэн

Бөх нь хүчтэй, хүлэг нь хурдтай, харваачид нь мэргэн байг

Бээжингийн усан замд хамгийн шилдэг нь байж, найман алтан медаль хүртсэн тэрбээр Лондонгийн олимпийн дараа зодог тайлна гэдгээ мэдэгдээд байгаа.

Уясан морьд нь уяан дээрээ эргэцэж, унасан хүүхдийнх гийгоон дуунд дэлхий бүүвэйлэгдэж, хүчит бөхийн уран барилдаан нь уулсыг өндөлзүүлж, оньч мэргэдийн харвасан сум нь шувуудыг цуцаах дэлхийд ганцхан Монгол наадам эхэллээ.

Энэ жилТулгар төр байгуулагдсаны 2226 , Их Монгол Улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн ойн Үндэсний их баяр наадам тохиож байна.

Холын зочид ч олонтой, хуучлах сонин ч ихтэй байна.

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч сонгогдож, үүрэгт ажилдаа орлоо. Эдийн засагт ногоон гэрэл асаж, жилийн өмнөхтэй харьцуулбал нааштай үзүүлэлтүүд олноор гарч чадлаа. Өдөр өдрөөр унаж байсан төгрөгийн ханш чангарч, валютын ханшийн өсөлтийг хязгаарлаж чадав. Төсвийн алдагдал буурч, орлого өсөх хандлагатай байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалт сэргэх хандлагатай болсныг эдийн засагчид онцолж буй.

Одоо шинэ Ерөнхийлөгч УИХ, Засгийн газартайгаа гар нийлээд хамтран ажиллахыг л ард түмэн хүсэн, хүлээж байна. Амласнаа хийж, ард нь гарахыг, улс нь  аж үйлдвэржсэн, иргэндээ өгөөж нь ирдэг улс орон болгохыг хүсэж байна.  

Улс даяар энэ хавар газрын гарц тааруу, гандуу байсан ч наадмын өмнө өнгө засаж чадлаа.

Малчдын сэтгэл тэнэгэр байна. Монгол малын мах экспортод гарч, мах, сүүний үйлдвэрүүд эхнээсээ байгуулагдаж эхэлсэн нь мал аж ахуйн салбар сэргэхийн дохио гэж харж байна.

Дан ганц уул уурхайгаас хамааралтай эдийн засгийг олон тулгуурт болгоход мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх нь чухал юм гэж Засгийн газар үзсэн. Тиймээс ч малаа эрүүлжүүлэх, түүхий эдийг нь боловсруулж, дотоодынхоо хэрэгцээг хангадаг болгохын тулд хэд, хэдэн орон руу гарц гаргахаар хэлэлцээ хийсэн нь үр дүн дагуулсан.

Иран улс руу мах экспортолдог болсноор шинэ гарц нээж чадлаа.

ОХУ-аас хүмүүнлэгийн буцалтгүй тусламжийн хүрээнд 4 сая тун вакцины нийлүүлэхээр болсон. 10.0 сая ам. долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Орос улсад үйлдвэрлэсэн хөдөө аж ахуйн зориулалттай техникийг худалдан авч тариалан эрхлэгчдэд 3-5 жилийн хугацаанд эргэн төлөгдөх зээлийн нөхцөлөөр олгох “Газар тариалангийн техникийн шинэчлэл” төслийг хэрэгжүүлж эхлээд байна.

Энэ бүхэн чамлахааргүй үр дүн болов уу.

Хийснээрээ, бүтээснээрээ бахархаж, хотол олноороо сайхан наадаарай.

Бөхчүүд нь хүчтэй, хүлэг нь хурдтай, харваачдын цэц оночтой байг.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж