Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ханс Дийтмар Швайсгутыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Элчин сайд Ханс Дийтмар Швайсгут уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад баяр хүргэж, Европын зөвлөлийн Ерөнхийлөгч, Европын комиссын Ерөнхийлөгч нарын баяр хүргэсэн мэндчилгээг уламжлав.
Уулзалтаар Монгол Улс, Европын холбооны хоорондын хамтын ажиллагаа, харилцааг өргөжүүлэн гүнзгийрүүлэх талаар ярилцсан юм.
Уулзалтад Монголын талаас Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нарын зэрэг албаны хүмүүс оролцлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Япон Улсын Ерөнхий сайдын бие төлөөлөгч, Японы парламент дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяаши тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ-гийн бие төлөөлөгч, Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяаши тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ-гийн бие төлөөлөгч М.Хаяаши уулзалтын эхэнд ноён Ш.Абэ-гийн баяр хүргэсэн мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад гардуулан өгөв.
Уулзалтын үеэр тэд хоёр талын харилцааны асуудлуудаар санал солилцон ярилцлаа.
Уулзалтад Монголын талаас Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Э.Сарантогос нарын зэрэг албаны хүмүүс, Япон Улсын талаас ГХЯ-ны Хятад, Монголын нэгдүгээр хэлтсийн дарга К.Эндо, ГХЯ-ны Хятад, Монголын нэгдүгээр хэлтсийн дэд дарга С.Оцү, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Такаока, тус ЭСЯ-ны 3 дугаар нарийн бичгийн дарга А.Накао, К.Такахаши нар оролцов.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын даргын бие төлөөлөгч, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хайминийг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын даргын бие төлөөлөгч, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хайминийг өнөөдөр хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин БНХАУ-ын дарга Си Зиньпинээс Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэсэн захидлыг гардуулан өгсөн юм.
Уулзалтаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин нар хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны сэдвүүдээр ярилцлаа.
Уулзалтад Монголын талаас Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, ГХЯ-ны Хөрш орнуудын газрын захирал Т.Жанабазар, Хятадын талаас тус улсаас Монгол Улсад сугаа ЭСЯ-ны зөвлөх Ян Чиндун нарын зэрэг албаны хүмүүс оролцсон юм.
ЭХ СУРВАЛЖ: http://president.mn