Дэлхийн технологийн хөгжлийг тодорхойлогч инженерүүд Монголд чуулав

Хуучирсан мэдээ: 2017.07.10-нд нийтлэгдсэн

Дэлхийн технологийн хөгжлийг тодорхойлогч инженерүүд Монголд чуулав

Давстай усанд гоймонгоо хийн уутан дээрх зааврын дагуу чанаж al dante болгоно.

-Дэлхийн технологийн хөгжлийг тодорхойлогч инженерүүд Монголд чууллаа-

Нисгэгчгүй агаарын хөлөг Дрон, 3D сканнер, шугам хоолойны хяналт шалгалтын  гэх мэт олон дэвшилтэт тоног төхөөрөмжүүдийг Австрали, Испани, Сингапур, Малайз, Индонез, Нидерланд зэрэг улсын тусгай мэргэжлийн инженерүүд танилцуулах уулзалт өнөгрөгч пүрэв гаригт \2017.07.06\ Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа. Дэлхийн технологийн хөгжлийг тодорхойлогч инженерүүд чуулах энэхүү уулзалт ‘Туушин’ зочид буудалд болсон бөгөөд уулзалтын үеэр инженерүүд өөрсдийн шинэ технологийн ач холбогдлыг дэлгэн харуулахаас гадна дэлхийн технологийн хөгжлийн чиг хандлагын талаар санал солилцжээ.

Дэлхийн стандартад нийцсэн 21-р зууны технологийг Монголд нэвтрүүлж эхэлснээр манай улсад хэрэгжиж буй төслүүдийн аюулгүй ажиллагаа, үр бүтээмжинд өндрөөр нөлөөлнө гэж зохион байгуулагчид үзэж байлаа.

Уулзалтыг уул уурхай, сэргээгдэх эрчим хүч, барилга, эрчим хүч гэх мэт олон төрлийн салбарт технологийн шинэчлэлийг авчирч чадах олон техникүүдийг танилцуулах ажлыг олон улсад салбартай ‘Аплас’ компанийн Монгол дахь салбар ‘Аплас Монгол’ компани зохион байгуулсан юм. Тус байгууллага нь дэлхийн стандартад нийцсэн хүний нөөцийн үйлчилгээ үзүүлдгээс гадна үйл ажиллагаагаа глобал брендтэйгээ уялдуулан инженерингийн салбарт өргөжүүлэн, өнгөрсөн онд шинээр нээгдэж буй уурхайн талбарын хяналт шалгалтыг Дрон ашиглан хийж, зурагжуулж, видео хийснээс гадна Сайншанд болон Цэций дэхь салхин цахилгаан станц гэх мэт сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллаж Монгол инженерүүдэд үлгэрлэж чадсан.

Олон улсад жишиг сорил болон ашиглагдаж буй дэвшилтэт болон энгийн үл эвдэх сорилын техникүүдийг үйлдвэрлэлийн салбарт нэвтрүүлж өгснөөр эвдрэл гэмтэл, хэвийн бус ажиллагааны шалтгааныг тогтоох, аюулгүй ажиллагаа болон эд хөрөнгийн үнэлгээ өгөх зэрэгт ашиглах боломжтой. Үл эвдэх сорилын хэрэглээ технологийн салбарт өсч буй нь компаниуд үйлдвэр, тоног төхөөрөмжийнхөө ашиглах хугацааг уртасгах, мөн өсөн нэмэгдэж зах зээлийн хэрэгцээнд хөл нийлүүлэн алхахтай холбоотой юм.

Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдсан дэвшилтэт технологийг газар дээр нь шууд үзүүлэн таниулах нээлттэй өдөрлөгт 300 гаруй хувийн болон төрийн байгууллагын төлөөлөл оролцлоо. Мөн инженерингийн чиглэлийн их сургуулийн профессорууд оролцжээ. 

 

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж