Ерөнхийлөгчийн анхны зарлиг томилгоо байв

Хуучирсан мэдээ: 2017.07.10-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн анхны зарлиг томилгоо байв

УИХ-ын 2012 оны сонгуульд МАХН-тай эвсч, өрсөлдсөн МҮАН-ын Удирдах зөвлөлөөс улстөрд үүсээд буй нөхцөл байдал, мөн МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн дарга Н.Энхбаярт шүүхээс ял оноосон тухайд байр сууриа илэрхийлж, мэдэгдэл гаргажээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга анхны зарлигаараа З.Энхболдыг ЕТГ-ын даргаар томилов

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангаргаа өргөсөн даруйдаа УИХ-ын дарга асан Зандаахүүгийн Энхболдыг Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар томиллоо. Энэ нь Монгол Улсын шинэ Ерөнхийлөгчийн хамгийн анхны зарлиг юм.

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд нь

  • 1984 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын 10 жилийн дунд сургууль
  • 1989 онд ОХУ-ын Уралын Политехникийн дээд сургууль Автоматик, телемеханикийн инженер мэргэжлээр
  • 1996 онд Монгол Улсын Их Сургууль Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.
  • 2004 онд АНУ-ын Денверийн Их Сургуульд ОУ-ын Бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан.
  • 1989 онд Улаанбаатар цахилгаан шугам сүлжээнд монтёр
  • 1989-1991 онд “Монел” фирмд инженер
  • 1991-1993 онд “Эрэл” ХХКомпаний захирал
  • 1993-1996 онд “Интер” ХЭАА, ХХКомпанид захирал
  • 1996-1999 онд Төрийн өмчийн хорооны дарга
  • 1999-2000 онд УИХ-ын даргын зөвлөх
  • 2000-2001 онд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга
  • 2004-2005 онд Төрийн өмчийн хорооны дарга
  • 2005-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын даргаар ажиллаж байсан юм.

ЭХ СУРВАЛЖ: http://president.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж