Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үеэр нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ дараах байдлаар зохион байгуулагдана. Наадмын өдрүүдэд ажиллах нийтийн тээврийн үйлчилгээний хуваарийг танилцуулж байна.
- Баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд /хотын доторх болон хот орчмын/ 87 чиглэлд их багтаамжийн 676, туслах 5 чиглэлд бага багтаамжийн 21, зуслангийн 3 чиглэлд 5, шөнийн тээврийн үйлчилгээний 3 чиглэлд 10 автобус нийт 711 автобус үйлчилгээнд ажиллана.
- 7 сарын 11,12-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн орох наадамчдад зориулж “Мишээл экспо төв”рүү нийт 10 чиглэлийн 62 автобус, “Дүнжингарав худалдааны төв” рүү 24 чиглэлийн 158 автобус үйлчилнэ.
Баяр наадмын өдрүүд буюу 7 сарын 11, 12, 13-ны өдрүүдэд “Амгалан”-гаас “Давааны өртөө” хүртэл Рейлбус 500 төгрөгийн тарифаар үйлчилнэ.
“3,4-р хороолол”, “7 буудал”, “ХМК”, “Офицеруудийн ордон”-ны зогсоолуудаас 13 бага багтаамжийн автобус “Хүй 7 худаг” руу 1000 төгрөгийн тарифаар үйлчилнэ.
- “Мишээл экспо төв” болон “Дүнжингарав худалдааны төв”-өөс “Төв цэнгэлдэх хүрээлэн” рүү 20 автобус 3 минут тутам, Рейлбусын зогсоол буюу “Урбанек”-ын урд талын “Дундгол”-ын зогсоолоос Төв цэнгэлдэх хүрээлэн” рүү 3 автобус 5 минут тутамд, Хүй 7 худгийн Рейлбусны зогсоол буюу “Давааны зөрлөг”-өөс Морь барианы газар руу 5 автобус 4 минут тутамд тус тус богино эргэлтээр наадамчдад үнэ төлбөргүй үйлчилнэ.
№ | Чиглэл | Тээврийн хэрэгслийн тоо | Хүлээлгийн хугацаа |
1 | “Давааны зөрлөг-Хүй 7 худаг” | 5 | 4 мин |
2 | “Дунд гол-Төв цэнгэлдэх хүрээлэн” | 3 | 5мин |
3 | “Дүнжингарав худалдааны төв-Төв цэнгэлдэх хүрээлэн-Мишээл экспо” | 20 | 3мин |
- 7 сарын 11, 12-ны өдрүүдэд Гандийн гудамжны автобусны зогсоолоос, 7 сарын 13-ны өдөр хотын төв буюу “МУБИС”-ийн баруун тал буюу “Улаанбаатар зочид буудал”-ын автобусны зогсоолоос 08:00 цагаас 20 их багтаамжийн автобус 20 минут тутам, “3,4-р хороолол”, “7 буудал”, “ХМК”, “Офицеруудийн ордон”-ны зогсоолуудаас 13 бага багтаамжийн автобус “Хүй 7 худаг” руу 1000 төгрөгийн тарифаар үйлчилнэ.
- “Төв цэнгэлдэх хүрээлэн” орчмын 3 түр зогсоолоос таксийн үйлчилгээг Нийслэлийн тээврийн газартай гэрээтэй ажилладаг 12 аж ахуйн нэгжийн 550 такси иргэдэд хүргэнэ. Үүнд:1. “Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн урд тал: Нийслэлийн гудамж, Хурд хорооллын урд зогсоол; “Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн хойд тал: Махатма Гандийн гудамж, ХАҮТанхимын арын зогсоол; 3. “Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн баруун тал: Чингисийн өргөн чөлөө , KH apartment баруун талын зогсоол
- Баяр наадмын өдрүүд буюу 7 сарын 11, 12, 13-ны өдрүүдэд “Амгалан”-гаас“Давааны өртөө” хүртэл Рейлбус 500 төгрөгийн тарифаар үйлчилнэ.
Х.ДЭЛГЭРДАЛАЙ