Үндэсний хувцасны загварын үзүүлбэр боллоо

Хуучирсан мэдээ: 2017.07.10-нд нийтлэгдсэн

Үндэсний хувцасны загварын үзүүлбэр боллоо

Улсын драмын театр шинэ улирлын нээлтээ ирэх арваннэгдүгээр сард “Гамлет” жүжгээр хийх нь ээ.

Тулгар төрийн 2226, АХ-ын 96, Их Монгол улс байгуулагдсаны 811 жилийн ой үндэсний их баяр цэнгэл наадам өнөөдрөөс эхэллээ.

Монголчуудын уламжлалт соёл, түүний дотор үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет болон биет бус өвийг гадаад, дотоодын иргэдэд сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулдаг “Дээлтэй монгол” наадам өнөөдөр уламжлал ёсоор Сүхбаатарын талбайд зохион байгуулагдлаа.

Монголчуудын уламжлалт соёл, түүний дотор үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет болон биет бус өвийг гадаад, дотоодын иргэдэд сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулдаг “Дээлтэй Монгол” наадамд гадаадын иргэд ч оролцжээ. Наадмын арга хэмжээг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нээсэн юм.

Түүхийн олон мянган жилийн хөгжлийн явцад бий болж, улс үндэстнийхээ язгуур соёл, ахуй амьдралын онцлогийг таниулагч, оюун санааны хөгжлийг илэрхийлэгч нь тухайн үндэсний хувцас, эд хэрэглэл байдаг билээ. Монгол туургатны дээл хувцас нь монголчуудын ёс заншил, цаг агаар, аж ахуй, амьдралын хэв маягтай холбоотойгоор бүрэлдэж, өнөөдрийг хүртэл өвөрмөц донж төрхийг агуулан хөгжин шинэчлэгдсээр байна. Үндэсний хувцасаар дамжуулан залуу хойч үедээ түүх, соёлоо уламжлан үлдээх, дэлхий дахинд Монгол үндэстэн гэдгээ түгээн таниулах зорилготой анх зохион байгуулагдсан энэхүү арга хэмжээ өдгөө улс, хотдоо жуулчдыг татах нэгэн чухал наадам болж чаджээ.

“Дээлтэй Монгол” наадмын үеэр

  • Нийслэлийн 9 дүүрэг болон ивээн тэтгэн оролцож буй албан байгууллагууд Монгол үндэсний хувцастай иргэдийн баярын жагсаал
  • Ардын урлагийн тоглолт
  • Үндэсний хувцасны загварын үзүүлбэр
  • “Хамгийн сайхан монгол хувцастай хос” Хамгийн бяцхан үндэсний хувцастай оролцогч”, “Монгол үндэсний хувцастай гадаадын шилдэг оролцогч” шалгаруулах уралдаан тэмцээн 
  • Монгол үндэсний дээл хувцас, хэрэглэл, гар урлалын бүтээгдэхүүн, бэлэг дурсгалын үзэсгэлэн худалдаа
  • Уран бичлэг, уран хайчилбар, дээл, бүс, малгай урлах зэрэг үйл ажиллагаа зохион байгуулагдлаа.

Мөн энэ жилийн дээлтэй монгол наадмын үеэр хамгийн том хүннү дээл дэлгэх ёслол “ёохор хатирах, эртний нүүдэлчдийн дэвсэх бүжгийг оролцогчдын дунд зохион байгуулах зэрэг арга хэмжээг шинээр нэмж зохион байгуулжээ.  

Х.ЭРДЭНЭДАЛАЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж