Т.Батхааны шарга шүдлэн түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2017.07.10-нд нийтлэгдсэн

Т.Батхааны шарга шүдлэн түрүүллээ

Инфляци халуунтай байна. Халууны хэм нь өссөөр л . Монголбанк түүнийг тогтоож дийлэхгүй нь. Зөвхөн бодлогын хүүгээрээ торгоосоор.

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан Хүй долоо худагт болж байна. Хурдан морины шүдлэн насны уралдаанд барианд орлоо. Нийт 254 хүлэг бүртгүүлснээс 59 үрээ уралджээ.

1. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, уяач Түмэнжаргалын Батхааны шарга. Уралдаанч есөн настай Дарьсүрэн.
2. Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн харьяат, аймгийн Алдарт уяач Б.Баярдоржийн хээр. Уралдаанч есөн настай О.Батбаяр
3. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, уяач Д.Сумъяасүрэнгийн цагаан. Уралдаанч есөн настай Т.Гарам-Очир
4. Төв аймгийн Заамар сумын харьяат, уяач Д.Энхболдын хонгор. Уралдаанч 12 настай Б.Жавхлантөгс
5. Төв аймгийн Бүрэн сумын харьяат, уяач Д.Ариунбаярын хонгор халзан. Уралдаанч найман настай Т.Ариунсанаа тус тус хурдалжээ.

Б.Эрдэнэсүрэн

Эх сурвалж: http://todmagnai.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж