Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо. Ерөнхийлөгчийн албыг найман жил хашсан Цахиагийн Элбэгдорж сүүлийн зарлигаа гаргажээ. Хөвсгөл нуурыг хамгаалах тухай; Хадны зураг, бичээсийг хамгаалах, судлах ажлыг дэмжих тухай зарлигаа өнөө өглөө гаргасан байна.
Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үеэр Ц.Элбэгдож ард түмэндээ хандаж үг хэлсний дараа тэрбээр Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Сүхбаатарын талбайн төв хэсэг хүртэл хүндэтгэн гаргаж өгөв.
Түүнийг шинэ Ерөнхийлөгч Х.Баттулга үдэж гаргалаа.
Ч.БОЛОР