Х.Цогтбаяр, А.Даваадулам нар ангилалдаа түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2017.07.10-нд нийтлэгдсэн

Х.Цогтбаяр, А.Даваадулам нар ангилалдаа түрүүлэв

Улаанбаатар хотын аль хэсэгт замын ачаалал ихтэй байгааг та ЭНД дарж мэдэх боломжтой.

Үндэсний их баяр наадам, Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулсны 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадмын сурын харваа өнөөдөр халх сурын харваагаар үргэлжилж байна. Жил бүрийн наадмыг урианхай, буриад сурын харваа эхлүүлдэг. Тэгвэл өчигдөр/2017.07.09/ хүүхдийн сурын харваа болж, шилдэг харваачид тодорлоо. Энэ жилийн хүүхдийн сурын харваанд Улаанбаатар хот болон хөдөө орон нутгаас нийт 120 харваач, балчир насны 20, нийт 140 харваач оролцсон. Тэдний дунд Өмнөговь аймгийн харьяат, идэр мэргэн Х.Мөнхболд, Баян-Өлгий аймгийн харьяат, улсын аварга Х.Цогтбаяр, охидоос өсөх идэр мэргэн Ц.Мэндбаяр, Б.Санчирнаран нарын шилдэг харваачид багтсан билээ.

Харваачид нийт 32 сумыг харвах бөгөөд хөвгүүд 45 м, 65 м, охид 35 м, 55 метрээр цэц мэргэнээ сорьдог. Мөн энэ жилийн балчир насны харваанд 20 хүүхэд оролцсон бөгөөд тэд 12-32 метрийн зайд харвасан юм. Балчир насанд 5-8 насны харваачид багтдаг бөгөөд 22 сумыг тавьжээ.  

Хүүхдийн сурын харвааны дүн гарахад хөвгүүдийн ангилалд Баян-Өлгийн аймгийн Буянт сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Жем интернэшнл” багийн харваач Хорлоогийн Цогтбаяр 32 сумнаас 30 онож түрүүлсэн бол охидоос Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 10а ангийн сурагч Амартүвшингийн Даваадулам мөн 30 онож, улсын наадамд түрүүллээ. Мөн балчир насны хөвгүүдийн ангилалд Б.Маргад-Эрдэнэ, охидоос Г.Нандинхишиг нар бусдаасаа цэц мэргэнээрээ шалгарав.

ДҮНГ ТАНИЛЦУУЛЬЯ:

ХӨВГҮҮД

  1. Баян-Өлгий аймгийн Буянт сумын харъяат, “Алдар” спорт хороо “Жем интернэшнл”  багийн харваач Хорлоогийн Цогбаяр 32 сумнаас 30 онолоо
  2. “Хилчин” спорт хороо “Есүхэй мэргэн” клубын харваач Батбаярын Мөнхжин 29 онож
  3. Өмнөговь аймгийн Номгон сумын харьяат, “Ажнай корпорацийн” харваач Эрдэнэчулууны Давааням 28  онож,
  4. Орхон аймаг “Хангарьд” спорт клубын харваач Сайхантулгын Цэнд-Аюуш 27 онож,
  5. Орхон аймаг “Хангарьд” спорт клубын харваач  Бат-Эрдэнэийн Мөнх-Эрдэнэ 26  сум тус тус эхний байруудад орлоо.

ОХИД:

  1. Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, 10а ангийн сурагч Амартүвшингийн Даваадулам 32 сумнаас 30 онож түрүүллээ
  2. Дорноговь аймгийн 5-р сургуулийн 12в ангийн сурагч Мэндбаярын Оюунзул 28 онож,
  3. Орхон аймгийн Баян-Өндөр цогцолбор сургуулийн 6в ангийн сурагч Эрдэнэбилэгийн Давхарбаяр 26 онож
  4. Төв аймгийн 2-р сургуулийн 9в ангийн сурагч Төгсбилэгийн Анужин 25 сум онож
  5. Орхон аймгийн Баян-Өндөр цогцолбор сургуулийн 5-р ангийн сурагч Эрдэнэбатын Уянга 24 оноогоор айргийн тавд багтсан байна.

БАЛЧИР НАС: /5-8 нас/

ХӨВГҮҮД:

  1. 93-р  сургуулийн 2в ангийн сурагч Б.Маргад-Эрдэнэ 22 сумнаас 15 онож
  2. Дундговь аймгийн Тольт сургуулийн 2а ангийн сурагч Т.Хаш-Эрдэнэ 14 онож
  3. Баян-Өлгий аймгийн 2-р ахлах сургуулийн 3а ангийн сурагч А.Мөнхбилиг 13 онож
  4. Орхон аймгийн 15-р сургуулийн 3б ангийн сурагч З.Тэргэл-Од 13 сум онож
  5. Нийслэлийн 202-р цэцэрлэгийн сурагч Г.Бат-Оргил 12 онож

ОХИД:

  1. Орхон аймгийн Баян-Өндөр цогцолбор сургуулийн 1а ангийн сурагч Г.Нандинхишиг 22 сумнаас 19 онож тэргүүн байр
  2. Дорноговь аймгийн 2-р сургуулийн 2б ангийн сурагч Д.Нарангуа 12 онож,
  3. Нийслэлийн 202-р цэцэрлэгийн сурагч Б.Батзаяа 9 онож
  4. “Ирээдүй” цогцолбор сургуулийн 3ж ангийн сурагч Г.Дэлгэрцэцэг 8 онож
  5. “Оюунлаг” дунд сургуулийн 4а ангийн сурагч Ц.Сансармаа 7 онож тус тус шилдэг тавд багтлаа.

Х.ЭРДЭНЭДАЛАЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж