Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Х.Баттулга тангараг өргөлөө.
Ёслолын ажиллагаанд Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, Үндсэн хуулийн цэц, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурор, улс төрийн намын удирдлагууд, гадаад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд нар оролцлоо.